УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд болон О.Алтангэрэл сайд нар Үндсэн хууль зөрчсөн асуудлаар ЦЭЦ рүү хөтлөлцөөд очих БОЛЗЛОО ХАНГАЛАА

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 5 мин 50 сек
250
legacy:Zasag Oyun-Erdene/oyukna/Huuliin zurchil.jpg

UBN.MN

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2-р заалтын хугацааг 2027 оны 8-р сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулахаар Засгийн газраас өргөн барьсан хуулийг төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж олонхын саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын бүтцийн байгууллага нэгэнт уг хуулийн төслийг хэлэлцээд эхэлчихсэн гэсэн үг юм. Өнөөдөр чуулганаар байнгын хорооны саналыг үндэслэж хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж байна

Энэ бол Үндсэн хууль зөрчиж буй үйлдэл юм. Мөн Хууль тогтоомжийн тухай хууль, УИХ-ын тухай хууль, Засгийн гарын тухай хууль гээд маш олон хуулийн зөрчил рүү Засгийн газар, УИХ хамтдаа явж оров.

НЭГ, Хууль тогтоомжийн хуулийг Засгийн газар, УИХ хэрхэн зөрчиж байгаа вэ

Хууль тогтоомжийн тухай хууль бол хууль санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг л тодорхойлдог гол хууль. УИХ-д өргөн барьж байгаа, хэлэлцүүлж байгаа бүх хууль энэ хуулийн шаардлагад нийцсэн байх ёстой.

Гэтэл Засгийн газар УТН-ын хуулийн дагаж мөрдөх журмын хуулийн 2-р зүйлийн хугацааг сунгах хуулийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлэхдээ уг хуулийн 41.10 дахь заалт зөрчсөн талаар бид өчигдөр мэдээлсэн. Өчигдөр хуралдсан байнгын хорооны хурал дээр ХДХЯ-ны ажилтан яг энэ асуудлыг тайлбарлахдаа худлаа тайлбар өгч байна лээ. Хууль тогтоомжийн тухай хуулийн 41-р хэсэг бүхэлдээ УИХ-д хэрхэн хууль өргөн мэдүүлэх вэ гэсэн гарын авлага. Бүр тодруулбал, 41.10-т “ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨЖ ЭХЭЛСЭН ӨДРӨӨС ХОЙШ ТУХАЙН ХУУЛЬ БОЛОН ТҮҮНИЙ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТ, ДЭД ЗААЛТЫН ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭХГҮЙ” гэж заасныг зөрчиж буй юм. Сая ЗГ-аас өргөн барьсан дагаж мөрдөх журмын тухай хууль бол аль 2024 оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжээд эхэлчихсэн хууль. Уг хуулийн 5-р зүйлд Улс төрийн намын хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш хэрэгжиж эхэлнэ гээд цагаан дээр хараар бичсэн байгаа.

Үүнээс гадна зүйл, хэсэг, заалт, дэд заалтын дагаж мөрдөх хугацааг өөрчлөх хууль өргөн мэдүүлэхгүй гээд байхад л Засгийн газраас Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2-р ЗҮЙЛИЙН “зургаан сар гэж байсныг нь 2027 оны 8-р сарын 1” гэж оруулж ирж буй юм.

Ингээд ч болоогүй. ЗГХЭГ-ын дарга болон Шадар сайд нар хугацаа сунгаж буй тайлбарлахдаа бусад намуудаас ийм хүсэлт ирүүлээд байгаа учраас бодолцож үзсэн гэдэг зүйлийг хэлж буй. Гэтэл бусад нам гэдэгт нь 9 нам л тийм хүсэлт өгсөн бөгөөд нийт намуудын ердөө 24 хувь нь “хууль зөрчье” гэжээ. Хэрэгжээд эхэлсэн Улс төрийн намын хуулиараа “Нам нь Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй”. Манайд 37 улс төрийн нам байна. Үүний нэг нам нь болох Эрх чөлөөний эвслийн нам уг хуулийн дагуу дүрэм, бүтцээ дээд шүүхэд өгөөд батлуулчихсан байна. Одоо 7 нам дээд шүүхэд бүтэц, дүрмийн өөрчлөлтөө батлуулах гээд хүсэлтээ өгчихсөн байна. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд орсон ХДХЯ-ны ажилтан “Өнөөдрийн байдлаар Дээд шүүхэд хүсэлтээ өгсөн нам байхгүй” гэж бас л худлаа ярьсан. УИХ-д худлаа тайлбар өгөх хуулийн хариуцлагатай гэдгийг дахин сануулъя.

ХОЁР, Засгийн газар хууль зөрчвөл хариуцсан сайд ба танхим нь хамтын хариуцлага хүлээнэ

Нэлээн хэдэн жилийн өмнө 65 суудалтай МАН-ынхан нэг удаа “Шившгийн хөндий”-г нэг их сүрхий хэрүүл уруултай туулж байж билээ. Тэгвэл энэ удаад түүнээс ч дутахгүй “Шившгийн хөндий"-гөөр УИХ болон Засгийн газар хөтлөлцөөд алхаж байна. Эхний ээлжид ЗГ-ын асуудлыг хөндье. Ийм хууль санаачилсан нь Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэг болон Засгийн газрын тухай хуулийн 5-р зүйлийг зөрчсөн. Сая Ерөнхийлөгчийн хориг яг ийм агуулгаар “Хууль дээдлэх гэдэг Үндсэн хуулийн зарчмыг УИХ зөрчлөө” гэж орж ирснийг сануулъя. Дээр нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 41.10-г зөрчсөн. Ингээд Үндсэн хуулийн цэцэд очих болзлоо хангалттай хангаж буй юм. Бултаж зайлах ямар ч аргагүй байхгүй.

Одоо хариуцлагын асуудал яригдана. Засгийн газрыг төлөөлж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл энэ хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барьсан. ЗГ-аас өргөн барьж буй ямар ч хуульд хууль зүйн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүний албан ёсны зөвшөөрлийг авдаг. Энэ агуулгаараа О.Алтангэрэл сайдад яагаад Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчсөн бэ гэдэг хариуцлагын асуудал нэгдүгээрт яригдана. Хоёрдугаарт, төрийн бодлого боловсруулах ажлыг сайд нар чиглэл тус бүрээрээ Ерөнхий сайдын өмнө, харин Засгийн газар үйл ажиллагааныхаа талаар хамтын хариуцлага тус тус хүлээнэ гээд ЗГ-ын тухай хуулийн 24-р зүйлд заачихсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хууль зүйн асуудал хариуцсан сайдаас гадна ЗГ-ын танхим бүхэлдээ хариуцлага хүлээх хэмжээнд ирж буй юм. Хууль хэрэгжүүлэх үүрэгтэй газар. Хэрвээ ЗГ нь дураараа хуулиа зөрчөөд байвал иргэд ч гэсэн хууль хэрэгжүүлэх ёстой юу гэдэг асуудал сөхөгдөнө. Тиймээс ЗГ-ын энэ асуудал найдвартай Үндсэн хуулийн цэц рүү явах асуудал мөн.

ГУРАВ, УИХ нэгэнт хууль зөрчихсөн. Одоо Д.Амарбаясгалан даргад нэмж хууль зөрчихийг таслан зогсоох цорын ганц зам байна

Засгийн газрын энэ хуулийн алдааг УИХ гол нь хүлээгээд авчихлаа. Хууль тогтоомжийн хуулийн дагуу бүрдүүлбэр хангах асуудлыг нь Тамгын газар нягталж авч чадсангүй. Тэгээд ч зогсохгүй Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагыг хангаагүй хуулийг даргын дэргэд зөвлөл, байнгын хороогоор оруулж хэлэлцүүлээд давхар хууль зөрчөөд эхэллээ. Бүр Ж.Бат-Эрдэнэ даргатай Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хууль зөрчсөн уг хуулийн төслийг хэлэлцээд, чуулганаар хэлэлцүүлэхийг нь дэмжих нь тэр. Хэлэлцэнэ гэдэг нь өөрөө хуулийн зөрчил юм.

Энэ асуудлаараа УИХ мөн адил Үндсэн хуулийн цэц рүү явна. Тэгвэл УИХ дээр хэн хариуцлага хүлээдэг юм бэ. Цэцээс Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гээд дүгнэлт гарчихвал УИХ-ын дарга л хариуцлага хүлээдэг жишигтэй. Өмнө нь яг ийм асуудлаар Ц.Нямдорж даргын суудлаа чөлөөлж байсан. Өөрөөр хэлбэл, Тамгын газрынхны, Засгийн газрын, байнгын хорооны хариуцлагагүй үйлдэл нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан даргад нөлөөлөх хэмжээнд очих гэж байна. Магадгүй бүр очсон байхыг ч үгүйсгэхгүй.

Одоо харин Д.Амарбаясгалан даргад хууль биелүүлэх үүднээс энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхгүйгээр хууль санаачлагчид нь буцаах. Өөрийнхөө манлайлан авч явж батлуулсан Улс төрийн намын хуулийн шинэчлэлээ цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэхэд туслах боломж бий. Хэрэв өнөөдөр чуулганаар хэлэлцүүлээд эхний хэлэлцүүлэгт шилжвэл нөхцөл байдал тун өөрөөр эргэнэ.

ДӨРӨВ, Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг баримтлаад Ерөнхийлөгч дахиад хориг тавина

Ерөнхийлөгч ойрд улс төрийн нэлээн идэвх санаачилгатай байгаа. Төсөвт тавьсан хоригийг нь УИХ хүлээж аваад алдагдалгүй төсөв батлахаар эрмэлзэж байна. Тэгвэл ЗГ-аас өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын хуулийн өөрчлөлтийг УИХ батлах л юм бол Ерөнхийлөгчөөс дахиад хориг орж ирнэ. Яагаад гэвэл олон жил баталж чадахгүй явж ирсэн, намуудыг ялзруулж байсан улс төрийн намын хуулийн шинэчлэл бол Ерөнхийлөгчийн манлайлал дор батлуулсан цорын ганц хууль. Энэ хуулийг нь утгагүй болгоод хойшлуулаад, зорилгоос нь алхам ухраах нь хууль санаачлагчийн хувьд хүлээн зөвшөөрч болохгүй зүйл. Нөгөө талдаа сая төсөв дээр гарсан шиг Үндсэн хууль болон бусад хуулийг ил цагаан зөрчсөн хуульд Ерөнхийлөгч хориг тавих нь дамжиггүй.

ТОВЧХОНДОО, УИХ болон Засгийн газар үнэхээр чадамжгүй байна. Энэ чадамжгүй, үлбэгэр байдлын хор уршиг төрд итгэх итгэл, төрийн ажил явах хурд, төрийн бодлогын үндэс суурьд л хамгийн сөргөөр нөлөөлнө.

Г.Лхагвадорж

Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ажиглагч

    Сонгуулийн мөнгөө ард түмнэжр төлүүлж бна уу.Мөн эх орон ард түмнээ бодож байгаа бол шахмал түлшээ хориглож түүхий нүүрсээ түль

  • Z
    Zochin

    Ard tumnee hediid bodoh yum boldoo huurhii gej uursduu huulia zuchiud l bidniigee tatvaraar daramtlaad l...

  • Б
    Бямбасүрэн

    Хууль байсаар байтал санаатай зөрчиж байна Эсвэл хуулиа уншдаггүй чадамжгүй гэж тооцогдсон байна

  • З
    Зохиолч Л.Пүрэвдорж

    Энэ асуудлыг Засгийн газар санаачилж, Их хурал хэлэлцэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж буй хэрэг биш байх. Учир нь, Засгийн газар тогтоол, захирамж гаргахгүй л болов уу?! Үндсэн хуулийн Цэц засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж л Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцдэг. Цааш нь, Энэ асуудлыг Их хурал хэлэлцээд Засгийн газрын санаачилсан төслийг хууль болгон баталсан ч Үндсэн хуулийн цэц хэлэлцэхгүй биз ээ. Учир нь, Улсын их хурал Намын тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон заалт Үндсэн хуульд байхгүй. Тийн бээр, энэ асуудлыг яаж ч шийдсэн Үндсэн хуулийн Цэцийн хэлэлцэх асуудал биш л болов уу даа?!

  • З
    Зочин

    За юун сүртэй юм хуцаад хэний захиалгаар хуцаад бгаа новш вэ өч төчнөөн ард түмний эрх ашиг зөрчсөн хулгайч нарын хулгайг хамгаал сан хууль батлахад дуугүй байснаа намуудын хууль яриад хуцаад уналаа зайлаа новшоо хэнээс хэдийг авсан хулгайч вэ

  • З
    Зочин

    МАН ын угаасаа бурууд зүтгэдэг энэ тэнэглэл хэзээ төгсгөл болох юм бэ, Амарбаясгалан махан толгой юмаа

  • З
    Зочин

    Үхсэн баас тэр үндсэн хуулиин лалар бөгс базагч гахайг ахиад даргаа явуулж байгаа лалрууд хэн нь хэниигээ буруутгахуу монгол солонгос шиг нам дагасан өлөн авилгач хулгаачууддаа хатуу ял өгдөг болжэээж хөгжинө гэдэг нь үнэн юмдаа хэзээ шудрага ниигэм ждү хуучин автобус гээл нам дагссан өлөн шуналт цүнхчин бөгсчин бузруудын гай. Их дэээ

  • Б
    Батбаатар

    Олон л удаа дуугүй өнгөрлөө. Сүүлийн үед засгийн газрын оруулж ирсэн хуулиуд нэг л но-той болоод, хүч түрэх маягтай бодоод байна даа. Нэг бол засгийн газраа огцруулъя Нэг бол хамтарсан засгаа болЬё Уул нь би Оюун-эрдэнийг овоо юм хийх, ухаантай хүү гэж бодож байсан юм. Гэтэл сүүлийн үед нэг л биш бодоод байна. Худлаа л тийм болно, ийм болно гэж толгой эргүүлээд зөгнөлт ерөнхий сайд болж хувирах маягтай. Өөрийн ухаан ийм байна уу, эсвэл нөгөө хоёр намын дарга уруу татаад байна уу...

  • И
    ИРГЭН

    Цөвүүн цагийн айл гэр болж төрөөр тоглогчид!!!

  • И
    И

    ЗГ-г огцруулж, МАН-г дангаараа ЗГ байгуулахыг шаардаж байна

  • Ч
    Ч.Уртнасан

    НАМ төвтэй ТӨР ЗАСАГ гэж байж болохгүй!!! ЕР нь АРД ТҮМНЭЭСЭЭ ,УЛС ЭХ ОРНООСОО УРВАСАН ,*ЭЦЭГ ХУУЛЬ* гэх *ҮНДСЭН ХУУЛЬД*.УДАА ДАРАА ХАЛДСАН МАНын ЭРХ БАРИГЧИД ХУУЛИЙН *ДЭЭД ХАРИУЦЛАГА* ХҮЛЭЭХ ЁСТОЙ.!!!!! АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛТ ГУЙЖ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЦГООХ ХЭРЭГТЭЙ!!!!! ИНГЭЖ Л УИХ.ТӨР ЗАСГАА ЦЭВЭРЛЭЖ АВАХ НЬ ЗҮЙТЭЙ !!!! ЭНЭ НЭГ НАМЫН НОЁРХОЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧ МАНын *НАМ ТӨВТЭЙ* ТӨРИЙН БАТАЛСАН ХУУЛЬ БОЛГОН нь *УЛС. ЭХ ОРОН* *АРД.ТҮМНИЙХЭЭ* ТӨЛӨӨ БИШ - *ЗӨВХӨН МАНынхаа* төлөө., мөн *ӨӨРСДИЙНХӨӨ* ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ БАЙСНЫГ АРД.ТҮМЭН САЙН МЭДНЭ!!!!! ..ТЭГЭЭД Ч ТӨВ ТАЛБАЙ ДЭЭР ҮГЭЭ ХЭЛЖ ОЛУУЛАА ЖАГСАЖ ТЭМЦЭЖ Л БАЙНА!!!!! АРД ТҮМНЭЭ ҮРГЭЛЖИД ТАТВАРААР ДАРАМТАЛЖ,,АРДУУДАА ҮЛ ТООСООР 9дэх жилдээ ОЛОНХИАРАА ДАРАНГУЙЛЖ ИРЛЭЭ !!!!! ҮҮНИЙГ *НАМ ТӨВТЭЙ ТӨР* БОЛСНЫГ БАТЛАН ХАРУУЛЖ БАЙГАА ШҮҮ гэдгийг АНХААРАЛДАА АВНА УУ!!!!! ЭНЭ АЙХТАР ГАЖУУДЛЫГ *ЗАСАХ* ЦАГ НЬ БОЛСОН гэдгийг ХАРУУЛЖ..АНХААРУУЛЖ БАЙНА!!!!!!

  • З
    Зочин

    Амарбаясгалан бүтэхгүй ээ

  • Х
    Хэрлэн

    Цаазын хуулиа сэргээж энэ бузар булайнуудыг цаазалах ёстой шүү.

  • З
    Зочин

    Хууль буруу тайлбарлах , хууль зөрчиж байгаа улсад хатуу хариуцлага тооцодгүйгээс хууль үнэ цэнэгүй болжээ

  • З
    Зочин

    УИХ-ын дарга үнэхээр далдаганасан хөгийн идүүрчин харагдаад байна дэхлээр улсын их хурлыг удирдах хүн биш шууд ажлаа чимээгүй өгөөд далд орохоос өөр замгүй ард түмэн хямраад эхэлсэн гэдгийг засгийн газар бодох хэрэгтэй болсон!!!

  • Б
    Багшир

    Монголын хамгийн буруу зүйл нь намууд төлөвшиж хууль дээдлэх гүй байгаа явдал гэхэд хэлсдэхгүй. Уг нь аливааг гадарладаг хүмүүсийн хувьд энэ үйлдлийн эсрэг нийтээрээ жагсаж эсэргүүцэх ёстой гэж бодож бн

    • З
      Зочин

      Цаг нь болсон

  • H
    Hyn

    Yndsen huuliig zurchiluvul tsaazlah huuliig batlah chadvar uihd bgaa yu.china shig

  • Н
    Нэргүй

    Ерөнхийлөгчөө УНТ хуулийн хэрэгжилтийг хойшлуулж болохгүй шүү. Энэ хууль хэрэгжиж байж улстөрийн намуул төлөшинөө. Хуульд заасан хугацаанд их хурлаа хийгээгүй, намынхаа дүрмийн өөрчлөлтийг УДШ-д өгөөгүй бүх намыг татан буулгах хэрэгтэй. Улстөрийн нам бол нэг хүний хувийн компани биш. Манайл хувийн компани шиг нам их олон байгаа шүү. Ер нь МАН, АН хоёроос бусад нь нам гэхэд тх хэцүү. Нам биш. Хэн нэг хүний хувийн компани л гэсэн үг. Одоо энэ байдлаас зоригтой салах хэрэгтэй шүү Ерөнхийлөгчөө!!!

    • З
      Зочин

      Намууд нэрнээс цаашгүй.Энэ олон нам манай улсад хэрэггүй. Намгүй МОНГОЛ л болох хэрэгтэй.Ингэвэл ек-д аврагдах боломж олдлоо л гэсэн үг.

  • З
    Зочин

    NZ AMRAG BOLN SEXSYGEER XUSMEER

  • З
    Зочин

    үндсэн хуулийг ягштал биелүүлэх ёстой хүмүүс нь биелүүлэхгүй байвал ямар шийтгэлтэй байдаг вэ. зөрчсөн байна гээд болоо юу.

  • З
    Зочин

    Данханов их галзуурна аа бас...одоо онколдох цаг нь болсон. Амөрбаясгалан тэртээ тэргүй загасан нүдэт хулгайч

  • З
    зочин

    сахал Батэрдэнэ ийг Булганыхан буцааж тат

  • З
    Зочин

    XUSNG SERELN SEKSEER80955876