Т.Дүүрэн Н.Цэрэнбатын зөвлөхөөр ажиллаж байхдаа шаардлага хангаагүй Германы компанитай 3.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, Монгол Улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
80
legacy:duuren aj uildver/MPA2024-5807 (1).jpg

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд буй Т.Дүүрэнг өчигдөр цагдан хорьсон. Энэ нь МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр болсон нь олон нийтэд зохион байгуулалттай гэх хардлагыг төрүүлээд байсан.

Тэгвэл албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Т.Дүүрэнг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байжээ. Тодруулбал, Т.Дүүрэн нь Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан юм. Энэ үеэрээ 3.5 тэрбум төгрөгийн гэрээг хуульд заасан шаардлага нөхцөлийг хангаагүй Герман улсын нэгэн компанитай байгуулсны улмаас Монгол Улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт санаатай нэгдэж оролцсон гэх хэрэгт шалгагдаж байсан аж.

Тиймээс хуулийн байгууллагаас түүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.

Энэ талаар АТГ-аас тодруулахад “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн. Шүүхийн шийдвэрээр цагдан хорьж шалгаж байгаа. Прокурорын зөвшөөрөлгүй тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Нэргүй

    Энэ Дүүрэн гэдэг нөхрийг сайн шалган, шоронд хатаах хэрэгтэй. Мөнгө идсэн том хэрэг хийсэн үндэслэлтэйгээр баривчлагдсан байна. Их зантай залуу бөгөөд талийгч аав 3.Түмэнжаргал нь Н.Энхбаярын бөгсийг долоогч, гэр бүлийн хувьд тогтворгүй, гадаадад (Франц-д) амьдарч байхдаа үргэлж архи уун, эхнэрээ дандаа дарамтлан зоддог байсныг олон хүн мэднэ. Энэ Дүүрэн эцэгтэйгээ адилхан ёс зүйгүй нөхөр байж таараа.

  • И
    Иргэн

    Оюун -Эрдэнэ огцор. Толгойгүй том данх. Хорыг найруулах аргачилалд сурчихсан, бүр бүх дүүргийн газрын албанд Дандаа Хэнтийхнийг авсан. Одоо Хөдөө орон нутгийн газар руу орсонш дээ. Нямбаатартай нь зайлуулах цаг болсоон

  • Х
    хилс

    гүтгэж хилсээр хэрэг тохож сонгуульд оруулаагүй юмаа да

  • З
    Зочин

    tserenbat hezeenii hulgaich ene nuhur barag bagsh n bh

  • З
    Зочин

    Цэрэнбатын үел тусгай хамгаалалттай газруудын наймаа хийдэг байсан байх. Зайсан, тэрэлж гээд сайн шалгах хэрэгтэй

  • З
    Зочин

    Наад нөхөр чинь Экспо Дубайн зохион байгуулалтын мөнгөнөөс зарим нөхдийн хамтаар тоншсон байх магадлалтай.

  • З
    Зочин

    Энэ Дүүрэн онцгүй ёс зүйгүй залуу бна лээ. Пээдгэр гэж жигтэйхэн. Байдаг д нэгэн намчин. Дарга нар руу доль үсрээд доошоогоо томроод л.

  • З
    Зочин

    энэ тэгнээ бүр нэг сэжгийн юм бсын