“Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах менежментийн төсөл”-ийн 90 хувийн гүйцэтгэлийн мөнгийг 2020 онд шилжүүлчихсэн хэр нь одоо болтол ажил нь дуусаагүй“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2024/12/нрт.jpg

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр 7 хоног бүрийн ажлын явц, улирал тутмын тайланг мэдээллээ. Энэ талаар тус газрын дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл өгч байна. Тэрбээр энэ үеэр "Орхон аймгийн ЗДТГ-ын хэрэгжүүлж буй “Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах менежментийн төсөл”-ийн 90 хувийн гүйцэтгэлийн мөнгийг 2020 онд шилжүүлчихсэн хэр нь одоо болтол ажил нь дуусаагүй. Мөн зарим гэрээг зөвхөн англи хэл дээр хийсэн зэрэг зөрчил илэрсэн" гэв.