Х.Нямбаатар: ТТТ ХХК нэг шуудай түлшийг 20800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр зарж 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 6 сек
40
legacy:Nyambaatar gishuun/yam/nyambaa.jpg

НИТХ-ын ээлжит бус II хуралдаан өчигдөр болж Нийслэлийн 2025 оны төсөв батлах туахай, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөг батлах тухай асуудлын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн билээ.

Энэ үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Таван толгой түлш" ХХК-ийн менежемент энэ сараас эхлэн нийслэл рүү шилжиж байгаатай холбогдуулан тус компаний алдагдал, түлшний чанар, санхүүгийн асуудлыг онцгойлон хөндөж, үйл ажиллагааг шинэ зохион байгуулалтаар явуулахаа мэдэгдсэн юм. Ингэхдээ тэрбээр "

“Таван толгой түлш” ХХК-ийн менежент 12 дугаар сарын 1-нээс нийслэлд шилжиж байна. Тус үйлдвэр сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр зардаг. Хэрэглэгчдийн тоо нь өнгөрсөн хугацаанд 10 хувиар өссөн байхад үйлдвэрлэлтийн хэмжээ нь 200.000 тонноор ихэссэн байна. Үүний улмаас 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Гэсэн хэдий ч утаа буураагүй. Хотод менежмент нь ирсэн учир бид энэ хулгай, үр ашиггүй зарцуулалттай эвлэрч суухгүй.

Цаашид,

Түлшний технологийг сайжруулна

Хүний нөөцийг цомхотгож, чадварлаг цомхон багаар ажиллуулна. Бүтцээр цомхотгосон албан хаагчдыг шилжүүлнэ.

Хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсэн түлшний хэрэглээг бууруулна.

Эдгээр ажлыг маргаашаас эхлүүлнэ. Мидлинг, шуудай нийлүүлдэг гээд цөөнгүй хүний эрх ашиг хөндөгдөх учраас хотын шийдвэрийг эсэргүүцэх хүн олон гарч ирэх болов уу. Гэсэн ч бид “Утаа шингэрлээ гэж” иргэдээ хуурч суухгүй" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Яагаад энэ цөөхөн ард иргэдийг бүгдийг нь байранд оруулж болдоггүй юм бэ

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Эрх баригчдын шийдвэр га нар өөрсөддөө дүгнэлт хий нямбаатараа утаагүй нэртэй зуух захиалаад зогсож байгаа биз дээ чи

  • Н
    Наад ХХК -ийхаа оффисын орон тоо, зарлагыг эхний х

    И