Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Чойжилсүрэн: “Амгалан“ дулааны станцад бага зэргийн гэмтэл гарсныг засчихсан. Үйл ажиллагаа хэвийн явж байгаа
110

Нийслэлийн зүүн бүсийн дулааны гол эх үүсвэр болох Амгалан Дулааны Станцад гэмтэл гарсны улмаас айл өрх, ААН-ийн дулаан тасалдах эрсдэл үүссэн талаар мэдээлэл гарсан билээ.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулахад "Амгалан ДС-д бага зэргийн саатал үүссэн байсныг засчихсан. Айл өрх, ААН-д мэдрэгдэхээр том хэмжээний тасалдал үүсээгүй" гэв.
Тэгвэл өчигдөр буюу 2024.12.02-ны өдөр Амгалан дулаан станц ТӨХК-ийн туслах тоноглол болох компрессор нэгдүгээр хэсгийн статорт богино залгаа хийж, усны насосын хүчдэл бууралтын хамгаалалтын тусламжтайгаар зогсоожээ.



