Д.Энхтүвшин: Гадаадад улсаа төлөөлөх албыг улстөрчдийн “томилолт“ өгдөг газар болгомооргүй байгаа юм

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
100
legacy:enkhtuvshin gishuun shark/шарк.png

Улс төрийн өндөр, дээд албан тушаал хашиж байсан хүмүүсийг гадаад улсад суух элчин сайдаар томилох тухай асуудал яригдаж олны шүүмжлэлийг дагуулаад буй.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодруулахад "Хонгконг, Эрээн, Бусанд суух Элчин сайдуудад 3 намаас хүмүүс санал болгосон. Тодруулбал, Хонгконгд суух Элчин сайдаар ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр, БНСУ-ын Пусан хотод суух Элчин сайдаар Ц.Жадамбаа, Эрээнд суух Элчин сайдаар н.Лхагвадоржийг томилох улстөрийн шийдвэр гаргасан" хэмээсэн бөгөөд мөн ирэх онд нийт 23 элчин сайдыг шинээр томилохоор байгаа талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн цахим хуудастаа "Улс төрийн бус, мэргэжлийн албан тушаалд намын квотоор хүн томилох нь буруу. Ялангуяа гадаадад улсаа төлөөлөх албыг улстөрчдийн "томилолт" өгдөг газар болгомооргүй байгаа юм" гэжээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үржин

    Одбаяр ч дээ.Улсынхаа төлөө юм хийх хүн биш шүү дээ

  • З
    Зочин

    Энхтүвшин гишүүнээ наад үгээ Их хурал дээрээ шууд хэлэх хэрэгтэй.

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • З
    Зочин

    Хөгшчүүлийн амралтын газар болгохоо боль

  • З
    Зочин

    ГХЯ ГАХАЙН БОРДООНЫ ГАЗАР БОЛЖ БАТЦЭЦЭГ ОГЦОР НЭР ЦЭВЭР. ҮЛД

  • З
    зочин

    Сайд авгай чинь өөрөө улс төрөөр томилогдсон албан тушаалаа худалдаж авсан биздээ

  • И
    иргэн

    гхя чинь угаас маш чухал яам мөртлөө тэр томилгоо нь үнэхээр завхарсан байдаг. батцэцэг сайд нь бүх ажлыг өөрөө хариуцаж аваад дээгүүрээ шийдээд ганцаараа хийгээд бусдыг ч ойртуулдаггүй иймээс хэнийг хашаа томилох нэг их чухал биш юм шиг. зүгээр хүмүүсийг шагнаж байгаа мэт.

  • З
    Зочид

    ГХЯамны сайдыг өөрчилж МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг тавих хэрэгтэй юм. MNB-н үндэсний нэвтрүүлгээр гардаг сэтгүүлч Ариунчимэгийн "Алтан алхам" сэдвээр олон элчин сайдууд гарч түүнийг үзэхэд сайдууд Улс эх орноо бодож эдийн засаг үүрэг, даалгавар хүлээж хийх нь онцгой байдаг даа.

    • З
      Зочин

      altan argamj

  • И
    И

    Дампуу тар, засаг !