МАН БҮЛЭГ: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийг хөндөхгүйгээр алдагдалгүй төсөв өргөн барихыг дэмжлээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:MAN buleg 2024/468976983_900007955562727_7469886795627781941_n.jpg

УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш яаралтай хуралдаан зарлаж, ЗГ-аас УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй 2025 оны улсын төсвийн танилцуулгыг сонссон юм.

Тодруулбал, төсвийн танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан хийсэн бөгөөд хоёр бүлгийн гишүүд алдагдалгүй, үр ашиггүй болоод, тэвчиж болох урсгал зардлуудыг танах шаардлагыг тавьсан аж.

Ийнхүү МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд хүүхдийн мөнгө, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хөндөхгүйгээр алдагдалгүй төсөв өргөн барих нь зүйтэй гэж үзсэн байна.