АЙЛЧЛАЛ: Шадар сайд Т.Доржханд Саудын Арабын Хаант Улсын бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
50
legacy:Dorjhand gishuun/462743015_1103785161130482_7372464316450144764_n.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Саудын Арабын Хаант Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд Шадар сайд Т.Доржханд тус улсын томоохон бизнес эрхлэгчидтэй уулзлаа.

legacy:Dorjhand gishuun/462578360_1319479775752437_2850698210741515622_n.jpg

Уулзалтын үеэр Хамтарсан Засгийн газрын эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгч хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Тус улсын бизнес эрхлэгчид эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтарч ажиллах сонирхлоо түлхүү илэрхийлэв. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч, халал мах, буудай болон ашигт малтмалын чиглэлд хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлэв.

legacy:Dorjhand gishuun/462582826_1087432166018526_6376003568056339643_n.jpg

Хоёр улсын Худалдаа хөрөнгө оруулалтын байгууллага болон Худалдаа, аж үйлдвэрийн танхимаар дамжуулж бизнес эрхлэгчдийн зөвлөл байгуулахаар харилцан тохирч хамтарч ажиллахаар болов.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Нам нэртэй манан мафийн

    Ёоз ёозын нам нэртэй манан мафийн гөлгүүд ар араасаа ээлжит гуйлгандаа уралдаж гүйцгээнэ. Ардчилал хүний эрх гэж улин хуцсаар Алуурчин элбэгдорж гуйлгандаа гардаг байв бид хэмжээлшгүй их баялагтай гэж удаах гуйлгачид хашгичиж гуйлгаа амжуулна Одоо энэ өмхий чөтгөр юу гэж бүлт үсэрч гуйлгаа амжуулах гэж байна Арабын шэйхуудын хувьд үнэгүй өрөвдөлт жүжиг

  • З
    Зочин

    Зөв

  • З
    Зочин

    Цаг агаарын онцгой байдалд цагаатгах ажлыг зохион байгуулах нь сэдэвт сургалтанд суулгая

  • З
    Зочин

    Очих улсаа сайн олох юм Одоо Антарктидэд консул юмуу элчин зөвлөх суулгах хэрэгтэй

  • З
    Зочин

    Энэ Доржханд нөгөө пүүз өмсөөд тэнэгтээд байсан яасан бэ.