ХОТЫН ТӨСӨВ 2025: Он дамжин санхүүжих төсөл арга хэмжээнд СХД-т 4.7 тэрбумыг хуваарилсан бол Налайхт 57.5 сая төгрөгийг хуваарилжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:nyambaatar hotiin darga/нямбаа зөвлөгөөн.png

Нийслэлийн 2025 ОНЫ ТӨСӨВ-ийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Төсвийн төсөлд тусгагдсан анхаарал татсан төсөл, арга хэмжээ ба түүнд тавигдсан төсвийн хөрөнгөтэй холбоотой мэдээллийг та бүхэнд цувралаар бэлтгэн хүргэж байна.

Тухайлбал, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024-2025 он дамжин санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг дараах байдлаар гаргажээ. Дүүргүүдэд тавигдсан төсвөөс хамгийн өндөр буюу 4.7 тэрбум төгрөгийг Сонгинохайрхан дүүрэгт хуваарилахаар тусгасан байна. Харин хамгийн бага дүнг буюу 57.5 сая төгрөгийг Налайх дүүрэгт хуваарилжээ.

legacy:хот төсөв 2025/ba286c2c-2559-4394-b23f-5305cd0605c3.jpg

Эл үзүүлэлтийг өмнөх төсөвтэй харьцуулахад зарим дүүрэгт хуваарилагдсан төсөв эрс буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт өмнө 454.2 сая төгрөг төсөвлөж байсан бол ирэх оны төсөвт 97.4 сая төгрөг болгон бууруулж тусгасан байна. Мөн Багануур дүүрэгт өмнө 1 тэрбум төгрөг хуваарилж байсан бол энэ удаагийн төсөвт 610 сая болж буурчээ.