ХОТЫН ТӨСӨВ 2025: Нийслэлийн 2024 оны төсвийн орлого 226 тэрбум төгрөгөөр ТАСАРЧЭЭ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:хот төсөв 2025/3b40afc8-642d-48e6-9460-f3289901146d.jpg

Нийслэлийн 2025 ОНЫ ТӨСӨВ-ийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Төсвийн төсөлд тусгагдсан анхаарал татсан төсөл, арга хэмжээ ба түүнд тавигдсан төсвийн хөрөнгөтэй холбоотой мэдээллийг та бүхэнд цувралаар бэлтгэн хүргэж байна.

Тухайлбал, нийслэлийн төсвийн гүйцэтгэлээр энэ онд 3.2 их наядын орлого олохоор батлагджээ. Гэвч нийслэлийн төсвийн орлого 226 тэрбум төгрөгөөр ТАСАРЧЭЭ. Үүнд хувь хүний орлогын албан татвар, газрын дуудлага худалдаа, дамжуулан зээлийн хүүгийн орлого, хүү торгуулын орлогын тасалдал голлох нөлөөллийг үзүүлжээ.

Ингэхдээ нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 77.9 тэрбум төгрөгөөр, Өмчийн харилцааны газар 1.9 тэрбум төгрөгөөр, Замын хөгжлийн газар 1.9 тэрбум төгрөгөөр төсвийн орлогыг тасалдуулсан байна.