ӨМНӨГОВЬ: Уул уурхайг дагасан “ТҮЛШНИЙ ХҮҮХНҮҮД“ буюу биеэ үнэлэлт хүчээ авчээ

Нийгэм
Sosorburam
Унших: 4 мин 9 сек
150
legacy:2025/10/Nuursteewer.jpg

Өмнөговь аймгаас дараах сурвалжилгыг бэлтгэв.

----------------------

Тэмбүүг эмнэлгийнхэн ДОХ-ын "дүү" гэдэг. Өнгөрсөн аравдугаар сард Өмнөговь аймаг 10000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөлөөр 21 аймгаас тэргүүлсэн гэх ХӨСҮТ-ийн мэдээлэл чих дэлсэж байв. Энэ нь уул уурхайг даган олон тооны эрэгтэй ажилчид ирж Цогтцэций, Ханбогд суманд суурьшдагтай холбоотой аж. Өмнөговь аймгийн үндсэн хүн ам нь 75 мянга. Үүн дээр уул уурхай дагасан хөдөлгөөнт хүн амын тоо Ханбогд суманд гэхэд 20 мянга бий.

Тус суманд амьдардаг охин өсвөр насны охин Б "Машинтай эрчүүд дэргэд нь зогсоод эмэгтэйчүүдээс биеэ үнэлэгчид мөн эсэхийг асуух, эсвэл машинд нь суугаад хамт “явахыг” санал болгох тохиолдлууд гардаг. Ер нь эмэгтэйчүүд орой үдшийн цагаар гэрлүүгээ алхахад аюултай болсон. Орой гадуур явах бол хэд хэдээрээ ханиндаа явдаг болсон" тухай ярив.

БНХАУ-ын хил дээрх Гашуун сухайтын боомт чиглэсэн “нүүрсний зам” Цогтцэций сумын нутаг дэвсгэрийг дайрдаг. Өдөрт ойролцоогоор 1500 машин хилийн боомт руу зорчдог гэхээр энэ тооны хүн тус суманд түр амьдарч, зорчдог гэсэн үг юм.

legacy:8456/говь.jpg

Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор гарч ирсэн биеэ үнэлэлтийн гол газар нь Таван толгойгоос Хятадын хил хүртэл нүүрс тээвэрлэх зам бөгөөд “түлшний хүүхнүүд” гэж нэрлэгдэх эмэгтэйчүүд хилийн ойролцоох Гашуун сухайтын боомт орчимд зам дагасан суурингуудад ажиллаж байна.

Биеэ үнэлж буй эдгээр охид бүсгүйчүүд ихэвчлэн Улаанбаатар хотоос эсвэл өөр аймгуудаас ирдэг гэнэ. Цагаан хадан дахь биеэ үнэлэлт ихэвчлэн гэр, ачааны машин, караоке бааранд явагддаг. Биеэ үнэлж буй эмэгтэйчүүдэд төлбөрийг нь мөнгөөр эсвэл амьдрал тааруу эмэгтэйчүүд төлбөрөө чимэг зүүлт, түлш, хоолоор авах нь ч бий. Төлбөр мөнгөний хувьд тухайн эмэгтэйгээс шалтгаалаад харилцан адилгүй. Нас залуу, царай зүс сайн байх тусам төлбөр нь өндөр байдаг гэнэ.

"Түлшний хүүхнүүд” гэдэг нь гол төлөв нүүрсний жолооч нарыг даган машинд нь сууж, нэг машинаас нөгөөд шилжин сууж явдаг ядуу эмэгтэйчүүд байдаг аж. Түүнчлэн "түлшний хүүхнүүдээс" өөр эмэгтэйчүүд ч энд биеэ үнэлдэг бөгөөд тэд төлбөрөө дансаар шилжүүлж авдаг байна.

Түүнчлэн Өмнөговь аймагт 19 нас хүрээгүй охидын үр хөндөлт жилээс, жилд нэмэгдэх болжээ. Тухайлбал, 2022 онд 477, 2023 онд 419 болсон нь өмнөх оноос 58-аар буурсан ч 2023 онд үр хөндөлт хийлгэсэн хамгийн өндөр үзүүлэлттэй аймгаас хоёрдугаарт бүртгэгдсэн байна. Үүнд мэдээж бэлгийн боловсрол, ар гэрийн хараа хяналт нөлөөлж буй.

Дараагийн асуудал нь гэр бүл салалт, өрх толгойлсон хүүхдүүд

legacy:8456/нүүрс3.jpg

Өмнөговь аймагт 2021 онд 60, 2022 онд 94, 2023 онд 112 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Салалтын шалтгаан нь хардалтаас үүдсэн гэр бүлийн хүчирхийлэл. Тухайлбал, нөхрүүд эхнэрүүдээ гаднаас ирсэн хүмүүстэй, ялангуяа уул уурхайн ажилчид, том оврын ачааны машины жолооч нартай харддаг байна. Эсвэл эрэгтэйчүүд гэр бүлдээ зарцуулах мөнгөө Цогтцэцийд бусад эмэгтэйчүүдэд зарцуулж эхэлдэг бөгөөд улмаар энэ байдал нь хэрүүл, зодоон гэмтэл бэртэлд хүргэх нь энүүхэнд.

Түүнчлэн уул уурхайд ажиллахаар ирсэн эрчүүд гэр бүлээсээ урт хугацаагаар хол байх үедээ орон нутгийн эмэгтэйчүүдтэй дотно харьцаа үүсгэж, заримдаа хүүхэдтэй болж, шинээр гэр бүл үүсгэх болжээ.

Зарим тохиолдолд эцэг, эх хоёр хоёулаа өөр өөр газарт уул уурхайд ажил хийж, хүүхдүүд нь хамаатан садныдаа эсвэл харгалзах том хүнгүй бие даан үлдэх ч тохиолдлууд гарч байна. Хүүхдүүд ялангуяа хөвгүүд орой үдшийн цагаар гадуур сэлгүүцэж, архи, пиво уух, жижиг хулгай, машин хулгайлж унах зэрэг гэмт хэрэг үйлддэг аж.

Өмнөговь аймгийн цагдаагийн байгууллагаас "Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо 2022 онд тав бүртгэгдэж байсан бол 2023 онд 12 болж өссөн. 2023 онд гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй 35 хүүхэд хохирсон, хамгаалалтад авагдсан 381 хүнээс гэр бүлийн хүчирхийлэлд автсан 44 хүн, үүнээс 4 нь хүүхэд байсан" гэх мэдээлэл өгөв.

Том оврын болон хүнд даацын машинууд замыг эвдэлж, улмаар осол гарахад хүргэж байна

legacy:Nuurs teewer/nuursee.jpg

Өмнөговь аймагт ашигт малтмалын 160 тусгай зөвшөөрөл олгогдсоноос ашиглалтын 108, хайгуулын 52 зөвшөөрөл олгогдож, тус аймгийн газар нутгийн 2.9 хувьд уурхайн ашиглалт, 2.4 хувьд хайгуулын үйл ажиллагаа явагдаж байна. Цогтцэций суманд уурхайгаас тоос их гардгаас үзэгдэх орчин хязгаарлагдсанаас зам тээврийн осол ихээр гарах болжээ. Өмнөговь аймагт 2023 оны байдлаар 60.618 тээврийн хэрэгсэл, 39.905 авто машин бүртгэгджээ.

2021 онд 324 зам тээврийн ослын улмаас 33 хүн бэртэж, 24 хүн амиа алдсан бол 2022 онд 303 осол гарч, 29 хүн бэртэж гэмтэн, 17 хүн амиа алдсан байна.

Ослын шалтгаан нөхцөлийг харахад авто замын эвдрэл гэмтэлд замын даац, чанар, насжилт нөлөөлж байгаа гэдгийг тус аймгийн ХЭҮК-ын референт Г.Нарангоо онцлов.

Мөн зөрчил гарах бас нэг шалтгаан нь уул уурхайн бүтээгдэхүүний зарим тээвэрлэлтийг шороон замаар гүйцэтгэж байгаатай холбоотой бөгөөд энэхүү зам нь тусгай зориулалтын авто замын ангилалд багтдаг ч Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолоор батлагдсан "Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам"-ын хэрэгжилт хангагдахгүй байгаатай холбоотой гэнэ.

Тиймээс тусгай зориулалтын автозамыг хатуу хучилттай болгох, хатуу хучилттай авто зам барьсны үндсэн дээр тээвэрлэлт гүйцэтгэдэг байх дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавих талаар Өмнөговь аймгийн 2023 оны хүний эрхийн төлөв байдлын тайланд дурджээ.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочих

    Мимид донтолт,биеэ үнэлэлт, гэр бүл салалт,насны хэт ялгаатайгаар тухайн эрээр насаараа тэжээлгэх гэсэн 1 дагавар хүүхэдтэй хүүхэн олон болж. ЕР НЬ НӨХРӨӨСӨӨ САЛЖ ДАГАВАР ХҮҮХЭДТЭЙ ҮЛДЭХ НЬ ЦААШДАА БИЕЭ ҮНЭЛЭХ Л ЗОРИЛГОТОЙ БОЛОЛТОЙ

  • С
    Сартуул

    Төмөр замыг 20 жил гацаасан Фашист Путин ,түүний хүргэн женко 2ыг л хараацгаядаа.. биеэ үнэлэлт бол байноо..төр засаг анхааралдаа авч эмэгтэйчүүд болон жолооч нарыг ойр ойрхон шинжилгээ авах, өвчтэй бол яаралтай чанартай эмчлэх шаардлагатай..төмөр замаа барьж вагоноор нүүрсэн зөөвөл энэ асуудал өөрөө аога болно..тэр болтол энэ улсыг энэ хэдэн жолооч хүүхнүүд л тэжээж байгаа шүү...аль аль нь эрүүл мэндээ хайрлахгүй улсаа тэжээж явнадаа...амьдралын үнэн энэ шүү...

  • U
    Uneng helne

    Tiim shu tsogt tsetsii sumiin groupeer l duuren biye unelne uulzana gsn zar bdag sht

  • З
    Зочин

    Ажил хийгээчээ өвчин авч өвчин тараасан заваарсан сэжгийн хүүхнүүд

  • З
    Зочин

    Биеэ үнлэгч нар Хятад монголгүй бүгдтэй нь янхандаж байгаа даа мөнгө л олж бвл тэд хамаагүй хужаа тэмбүү ДОХ 2 оо нааш нь сайн тарааж бга үүнийг дамжуулж өгдөг янханууд яаана даа тээвэрчидээ

  • Г
    Ганбаа аа

    Тэртэй тэргүй нийгмийн золиос болчихсон нэг бүтэн өлөн үе байгаа.цаашдаа анхаар Одоо цаг үед байгаа энэ жижгүүдийг тархинд нь сайн юм хийхээ бодоцгоо

  • З
    Зочин

    Биеэ үнэлж тэмбүү тараах Монголын ирээдүйг бузарлаж байхаар ажил олж хийгээч хайран залуу нас . Арчаагүй охид хүүхнүүд.

  • O
    Oyu tolgoi LLC

    OT д ч гэсэн мөнгөний Я нар байдаг шүү.Гадаад мэргэжилтэн саад байж л байна

  • З
    Зочин

    20 жилийн омно 2004 онд НУБ ийн комисар л уурхай бие унэлэгчдийн асуудал гээл монголын тв гээр ярж байсаныг тод санаж байна…одоо 2 дахь уеийн бие унэлэгчид нь ажлаа хийж байх шив дээ

  • М
    Монголоо

    Яах аргагүй ашигтай бизнэс . Охидуудын зөв . харин жирэмслэхээс хамгаалах эм дом сайн. уугаарай

  • З
    Зочин

    Энэ тодорхой асуудал ухаалаг удирдагч нар энийг тооцсон байх ёстой арга хэмжээ авсан зохион байгуулалт хийсэн байх ёстой байсан нүүрс мөнгө ярисаар ард иргэд ийм байдал руу орж байна даа

  • O
    oogii

    barimtai zvil bicheerei.(biee vneltiin ) tuxai

  • З
    Зочин

    Одоо тэгээд хөрс шороо эвдэж байлгахаар тээврийн хэрэгсэл ийг нь зогсоогоод хатуу хучилттай замаа тавиад түүгээрээ зорчдоо гэвэл юу гэхийн

  • З
    Зочин

    10 д жилийн өмнө байсан асуудал

  • Д
    Дэлхийн анхны мэргэжил шд

    Хуульчлаад хүлээн зөвшөөрөөд недерланд япон шиг болчмоор юм