Хальтиргаа үүссэн тул нислэгийн хуваариас 2-3 цагийн өмнө ирэхийг анхаарууллаа

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
10
legacy:2024/12/zam-2.jpg

Төвийн бүсийн нутгаар урьд шөнө их хэмжээний цас орсны улмаас Чингис хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны зам халтиргаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Иймээс иргэд авто замын ачаалал, халтиргаа гулгааг тооцоолон нислэгийн хуваарьт цагаас 2-3 цагийн өмнө ирж, нислэгтээ бэлдэх ёстойг МИАТ ТӨХК-иас анхаарууллаа.