“Чингис хаан“ нисэх буудал дээр Хятад иргэд нэгнээ барьцаалж, улмаар нөгөөхөө бууджээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
40
legacy:2025/09/MPAPHOTO20214499.jpg

Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор "Чингис хаан" нисэх буудалд өчигдөр буусан, тэднийг тосож авсан хятад иргэдийг барьцаалж, нэгнийх нь амийг галт зэвсгээр хохироосон хэрэг гарлаа. БНХАУ-аас ирсэн хоёр иргэнийг энд түр оршин суудаг нутаг нэгтнүүд нь өчигдөр 14.00 цаг өнгөрч байхад нь тосож авчээ. Энэ үед 22, 23 настай хоёр залуу тэднийг барьцаалж, багагүй хэмжээний мөнгө нэхсэн аж. Энэ үедээ сум алдсан уу, эсвэл зориуд уу, 32 настай В гэх хятад эрийг буудаж амийг нь егүүтгэсэн байна. Хэрэг гарсан даруйд ТЦА-ны Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд гэмт этгээдүүдийг саатуулж, хэргийн газрыг хамгаалалтад авсан бөгөөд өдгөө Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонингийн сэтгүүлч Г.Цолмон

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • Э
    Энхээ

    Ийм замбарраагүй байдал монгол улсын түүхэндч сонсоогүй юм бна шүү! Нисэх буудалд галт зэвсэгтэй хүн яаж орсон юм бол?! Бидний аюулгүй байдал ноцтой байдалд орж байгаа юм бна шүү! Хятадуудыг хөөх цагн болсон гэдгийг харуулж бна. Хурдан гэнэт хөөгөөд явуулах юмсан!!

  • З
    Зочин

    Хэ хэ зарим нь монгол хүн болгоод бичих нь зүгээр үү тэгж худлаа бичиж болохгүй байх аа

  • З
    Зочин

    Солиотой.хар илжигнүүдийг насаар нь хорь