Галт зэвсгийн тооллого энэ сарын 13-нд дуусна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/11/galtzewseg.jpg

Галт зэвсгийн тооллого өнгөрсөн сарын 13-ны өдрөөс 1 сарын хугацаатай “Зэвсэг-2024” нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Галт зэвсэг түүнтэй адилтгах хэрэгсэлтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангах, бүртгэлгүй галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг бүртгэж, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах зорилготой ажлыг дэмжиж, галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заагдсан хугацаанд бүртгүүлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг Цагдаагийн байгууллагаас уриаллаа.