П.Цэнгүүн: Ерөнхийлөгчийн “Хүнсний хувьсгал“ Оросын түрэмгийлэлд ялагдаж явна

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин
130
legacy:tsenguun altan taria/п.цэнгүүн.jpg

Ерөнхийлөгч У.Хүрэлсхүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн Оросын түрэмгийлэлд ялагдаж явна гэж “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн твиттертээ жиргэв. Энэ талаар тэрбээр статистик үзүүлэлтийг дурдаж “Монгол улсын 2024 оны эхний 10сард боловсруулах үйлдвэрлэл огт өсөлтгүй, тэр дундаа ХАА-н салбар 25% унасан үзүүлэлттэй явна. Нөгөө талд нь хүнсний импорт 27% өсжээ.

Сүүлийн 3 жилд Орос хүнсний импорт 50% өсөв. Хоригт орж рублийн ханшны сулралаас үүдэж Оросын компаниуд юу л бол юу хамаагүй зарж борлуулахаар Монголын талыг эзлэхээр довтолж байгаа. Энэхүү довтолгоонд манай баруун аймгийн бүлэглэл улсынхаа хилийг чөлөөтэй нээж татваргүй бараа оруулах хуйвалдаант аян хамт өрнүүлж яваа.

Хоцрогдсон баруун бүсийнхэн аж үйлдвэржсэн, соёл иргэншил нь илүү төвийн бүсийн үйлдвэрүүдийг унагаж сүйрүүлж зах зээлийг нь хөршдөө дамлаж явна. Уг нь Аж үйлдвэржилт, боловсруулах үйлдвэрүүд, хүнсний үйлдвэрлэл бол Монгол орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэг хэсэг юмсан. Муу эрс л дайнд хөөрдөг юм” гэжээ. Ийнхүү шүүмжлэхдээ ҮСХ-ны мэдээллийг жишээ татжээ.

legacy:_shariljjj/12/GeF.jpg
Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн

    Төрөөс үндэсний үйлдвэрлэлээ бодитой дэмжсэн бодлого, дэмжлэг харагдахгүй байна, бор зүрхээрээ яваа энэ хүн ингэж хэлэхээс аргагүй ш дээ

  • З
    ЗОЧИН

    Тэгээд өөрөө ард түмэндээ хэрэгтэй,улсдаа ашигтай сайн юмаа хийгээч дээ,шүүмжлэл багадаагүй л байх

  • З
    Зочин

    Монгол хүмүүст үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүсэл маш их байдаг. Гэвч манай аль ч үйлдвэрийн бүтээгдэхүүн өнгө үзэмж муу, чанаргүй, үнэтэй байгаа шүү үйлдвэрлэгчид минь ээ!!!

  • Л
    Луйварчин хог улин хуцав

    Оросын барааг бол хичнээн үнэтэй байсан ч би бол авнаа

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • З
    зочин

    монгол чанаргүй юм авч байснаас Орос нь хамаагүй дээр. Монголын яанаргүй мбртлөө хий үнийн хөөрөгдөл цаашаа!!!

    • З
      Зочин

      чанаргүй мөртлөө хий үнээ хөөрөгддөг

  • Х
    хүннү

    Үүнийг зах зээл гэдэг юм. ОХУ-аас импортоор бараа оруулдаг нь түмэн зөв. Төрөөс үндэсний үйлдвэрлэгч та нөхдийг дэмжсэн. Импортын гурилд өндөр татвар тавсан. Яг тэгмэгц танайх тэргүүлээд бүгд үнээ нэмсэн. Тиймээс ЗГ-ын бодлого зөв.

  • S
    sdf

    hucoo, ta nar ursulduh yamar ch chadvargui baij biotii huc. hun hyamdiin l avna. orsiinh uu hujaaginh uu hamaagui

  • З
    Зочин

    Новш чинь өөрийнхөө ханаж цадахгүй шуналаа "Оросын аюул","Оросын түрэмгийлэл"- гэдгээр халхавчилж байх шив , импорт орж ирэхээр чи муу дампуурчихдаг , энэ олон жилд компанидаа юу хийж байсан хог вэ , зөвхөн өөрийгөө бодохоор тэгдэг юм , амиа хорло

    • Т
      Тантай санал нэг байна

      Манай бараа бүтээгдэхүүн цаанаа л нэг ёозгүй, өнгө үзэмжгүй чанаргүй Чанар нь маш муу

  • З
    Зочин

    Чамаас л болсон шүү.Чиний монголчуудаа боддоггүй хувиин их шуналаас болсон.

  • З
    Зочин

    Чи үнээ үндэслэлгүй өсгөснөөс л болсон ш тээ төгцөг минь. Чиний өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг тоож авах хүн олдохгүй болно доо төгцөг минь. Энэ цаг тун удахгүй хаха