“Юнивишн ХХК“ нь 9900 төгрөгийн үнэтэй “Монгол багц“-ынхаа үнийг нэмж 14900 болгохоо мэдэгдэв

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
40
legacy:2024/12/юни.jpg

"Юнивишн ХХК" нь "Монгол багц"-ын үнийг арванхоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 14900 болгон шинэчлэхээр болжээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 16-ны өдрөөс өмнө тус багцыг автомат сунгалттайгаар идэвхжүүлсэн хэрэглэгчдийн багцын идэвхтэй хугацаа дуусмагц автомат сунгалтыг цуцлах аж. Хэрэв арванхоёрдугаар сарын 16-ны өдрөөс өмнө "Монгол багц"-ыг идэвхжүүлсэн бол идэвхтэй хугацаа дуусах хүртэл өмнөх үнэ буюу 9900 төгрөгөөр бодох юм байна. "Монгол багц"-ын үнэ нэмсэн шалтгааныг "Юнивишн ХХК" кино уран бүтээлчдийн уран бүтээлийн зардал өсөж улмаар кино контент нийлүүлэгчдийн уран бүтээл байршуулах үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлажээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ёстой үйлчилгээ муутай болсон бна. Мөнгөө төлөөд 3 хоног болж байхад ирж засаж үйлчлэхгүй. Утас авагч нар маш хүнд сурталтай хүнийг хуурдаг. Орой 5 цагаас очно гэж байгаад 5 болохоор утас нь авахаа больдог газар бна лээ.

  • З
    Зочин

    танай тэр багцыг хэн үздэг юм бэ

  • З
    Зочин

    Хэ хэ хэрэглэгчээ алдах шийд болж дээ тааруухан болоод л байгаа харагддаг тийм мөртлөө үнээ авхыгаа л нэмээд тулгалт шахаанд оруулаад байгаа харагдах

  • З
    Зочин

    тэрийг үздэг хүн байдаг юмуу, шал балай юмнууд л байдагшд жүжиглэж ядсан.