УТААНЫ СОНСГОЛ хийх өргөдөлд 70.841 иргэн нэгдэж, гарын үсгээ зурснаар УИХ-аар хэлэлцэх боломж бүрдлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:utaa 2024/jjjjjjjjjjj.jpg

Нийтийн өргөдлийн "D-Өргөдөл" цахим системээр иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн.

Тодруулбал иргэн Б.Мөнгөнхишиг өнгөрсөн 11-р сарын 25-нд "Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.3. Төсвийн хяналтын, 6.2.9. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах гэснийг тус тус үндэслэн “Утааны Сонcгол”-ыг зохион байгуулж МУЗГ-ын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна" гэх утгатайгаар өргөдлийг санаачилсан байдаг.

Тэгвэл өнөөдөр /2024.12.06/ 18:30 цагийн байдлаар тус өргөдөлд 70.841 иргэн нэгдэж, цахим гарын үсгээ зуржээ. Ингэснээр утааны сонсгол хийх асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэж байгаа юм.

legacy:ut.JPG
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    Утааг арилгах хүсэл манай дарга нарт ер нь байгаа юу,Үнэндээ итгэл алдарсан

  • И
    иргэн

    заавал иргэдийн гарын үсэг хэрэгтэй юм уу. Төр чинь өөрөө хардаггүй юм уу. Ёстой завхрал. үгүй яаж харах вэдээ ийм их утаатай байхад. ОНИГОО шиг л юм болох юм

  • А
    Амаржаргал

    Утаанд арга хэмжээ авч чадахгүй байгаа төр засагтаа маш их гомдож байна

  • Э
    Энхцэцэг

    Утаатай нийгэмд амьдармааргүй байна.Монгол хэзээ хөгжих вэ?