Д.Баатарсайхан: УИХ-ын сонгуулиас хойш 20 мянган төрийн алба хаагч чөлөөлөгдөж, 18 мянга орчим алба хаагч ажилд томилогдсон байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:3x3/taz.jpg

УИХ дахь Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон түүнийг дагалдуулж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Түрүүчийн чуулганаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж сонгуулиас хойш 6000 төрийн албан хаагч нэмэгдсэн гэж мэдэгдсэн. Үнэхээр зургаан мянгаараа нэмэгдчихсэн байгаа юу. УИХ-ын сонгуулийн дараа буюу зургаадугаар сараас хойш хэчнээн төрийн албан хаагч нэмэгдсэн байгаа вэ. Шинэ парламент байгуулагдсанаас хойш яамдуудад төрийн албан хаагчийн шилжилт хөдөлгөөн ямар байдалтай байгааг тодруулъя.

ТАЗ-ийн гишүүн Д.Баатарсайхан: Төрийн албан хаагчийн тоо сонгуулиас хойш 6000 албан хаагчаар нэмэгдтэлээ өсөөгүй. Учир нь төрийн байгууллагууд нэмэгдээгүй байна. Улсын хэмжээнд үндсэн статистик судалгаагаар 226 мянга 496 төрийн албан хаагч ажиллаж байна. Есөн сарын байдлаар дундаж тоон үзүүлэлтийг авахад 20 орчим мянган төрийн албан хаагч хөдөлгөөнд орж чөлөөлөгдсөн байгаа. Зөрөөд 18 мянга орчим алба хаагч ажилд томилогдсон байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагууд нэмэгдсэнтэй холбоотойгоор 2000 орчим төрийн алба хаагч шинээр нэмэгдээд байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Төрийн бүх дунд болон ахлах ажилчид бүгд хэнтий аймгийнхан боллоо . Тэд нар нь мэдлэг чадвар муутай тэд нар нь мэдлэг чадвар сэтгэл муутай хов жив яаримтгай бусдыг дарсан дарангуйлсан өш хонзон улсуудаар их боллоо. Чадварлаг боловсон хүчнүүдийг хайр найргүй халж бна. Оронд нь хэрээ ч олигтой угааж чадахгүй бохь жажилсан бохир муухай улсууд дарга нарынхаа нэрийг барьж бусдыг айлган сүрдүүлсэн улсууд л их боллоо хүрэлсүх оюунэрдэн нямбаатараар л айлгсан улсууд их боллоо

  • З
    Зочин

    хууль бус томилгоо хийгдээд байгаа газруудаа анхаараачээ хаа сайгүй намы томилгоотой шаардлага хангахгүй хүмүүс очоод байна