Д.Үүрийнтуяа: Монгол Улс ЕАЭЗХ-той гэрээ байгуулвал ХАА-н болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд татваргүй орж ирж, дотоодын ААН-үүд хаалгаа барих эрсдэлтэй

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:uuriintuya gishuun/f3d93e68-26ce-4a15-ac7d-79d0a9a9f4e5.jpg

Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх асуудлаар Монгол Улс түр гэрээг үзэглэнэ гэсэн мэдээлэл гараад буй. Өөрөөр хэлбэл гэрээний төсөл боловсруулагдаж дууссан талаар зарим эх сурвалж мэдээлж буй юм.

Тэгвэл өнөөдөр болсон Аж үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа гэрээтэй холбоотой асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Евроазийн эдийн засгийн холбоотой худалдааны гэрээ байгуулах асуудал яригдаж байгаа юм билээ. Гэрээний төсөлд хөдөө аж ахуйн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн багтсан байна. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, улаанбуудай, архи, пиво, ундаа гэх мэт. Энэ чигээрээ гэрээ зурагдвал хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа ААН-үүд хаалгаа барих эрсдэл үүснэ. Гэрээ зурагдсанаар импортын татваргүй бараа орж ирэх юм билээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Татвар авахаас өөр ашиг орлого мэдэхээ байсан үрэлгэн төрд бол гамшиг л даа. Уул нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргаж чадах хүмүүст бол шударга бизнес шүү дээ! Манайх зах зээлд "шилжээгүй" л байгаа нь төрийнхөнд түгшүүр болох юм бна л даа.

  • З
    Зочин

    Тэр яахав чамтай чамгүй болно. Үүрийнтуяа гуай та Эрдэнэтээс хэр их хулгай шаасанаа л шалгуул