П.Сайнзориг: Яамдуудын чиг үүрэгтэй зэрэгцүүлээд үндэсний хороо, төв, комисс байгуулчихсан. Энэ нь сүүлдээ Төрийн албаны тухай хуулийн босго давахгүй хүмүүсийг цуглуулдаг зүйл болж хувирлаа

Улс төр
Sosorburam
Унших: 2 мин 2 сек
40
legacy:2025/05/252469484_1006307183247674_7116078189023643927_ncopy15.jpg

УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байна.

--------------

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Сайд нарын дэргэд үндэсний хорооо, төв, комисс, зөвлөл зэрэг нэршлийн хувьд янз янзаар бий. Энэ нь төрийн чадавхыг улам сулруулж байна. Ерөнхий чиг үүргийн яамны дэргэд хүртэл салбар хороонууд байгуулагдах боллоо. Сүүлдээ яамдууд нь ажлаа хийж чадахгүй ийм зөвлөл байгуулаад байгаа юм болов уу гэж бодож байна. Чуулган дээр энийг хэлэхээр над руу бид орон сууцны бодлого боловсруулж байна гээд дайрах жишээний. Тэгвэл Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яамаа татан буулгамаар байна. Ингэж байж төрийн албыг цомхон бүтээмжтэй хэмнэлттэй болно. Мөн хариуцлагаа хүлээдэг сайдтай баймаар байна.

Сүүлд нь орон сууцны бодлого буюу Засгийн газрын үйл ажиллагааны бодлого хэрэгжихгүй бол УИХ хурдасгуур төвийн даргаас асуух юм уу, Ж.Батсуурь сайдаас хариуцлага нэхэх юм уу.

Яамдуудын чиг үүрэгтэй зэрэгцүүлээд үндэсний хороо, төв, комисс байгуулаад байх юм. Энэ нь сүүлдээ төрийн албаны тухай хуулийн босго давахгүй хүмүүсийг цуглуулдаг зүйл болж хувирлаа.

Шинэ сэргэлтийн бодлогын хороо, бүсчилсэн хөгжлийн хороо л гэнэ. Жишээ нь бүсчилсэн хөгжлийн бодлого Шадар сайды эрхлэх асуудлын хүрээнд байгаа байхгүй юу. Чадахгүй байгаа бол Шадар сайдын яамыг Эдийн засгийн хөгжлийн яамыг буулгая л даа. Эдийн засгийн яамыг байгуулаад бодлого гаргана гэчхээд одоо дэргэдээ төсвийн хууль дагаад дахиад зөвлөл байгуулна гэж байгаа. Боль л доо та нар.

Н.Алтанхуяг гуайн Засгийн газрын үед төрийг цомхон болгох гээд сүртэй зүйл ярьснаа агентлагуудыг татан буулгаад төрийн өмчит компаниудыг олноор байгуулсан. Усны агентлагын бүх мэдээллийг өөр газар шилжүүлтэл бүх датанууд нь алга болсон.

Төрд байсан онц чухал мэдээллүүдийг хүртэл компанид өгөөд алга болсон. Ийм байдлаар төрийг хүчгүйдүүлдэг төрийг бүтээмжгүй болгож байна" гэв.

Түүний асуултад Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга М.Санжаадорж хариулав. Тэрбээр "Одоогоор 40 гаруй үндэсний хороо, комисс, зөвлөлтэй байгаа. Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гадна ихэнх нь буюу 80 орчим хувь нь хороо, комисс байна. Өнөөдрийн байдлаар хичнээн орон тоон талаар шууд хэлэх боломжгүй байна" гэв.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Би үгээ гүйцээчье. Төрийн хэмнэлтийн хууль зөрчиж үндэсний хороо, комисс байгуулахаа болъё. Төрийн хэмнэлтийн тухайн хуулиар тухайн чиг үүргийг ямар нэгэн байдлаар нэршил, хэлбэрийг нь өөрчилж дахиж байгуулахыг хориглодог. Энэ чинь тэгээд чиг үүргийн давхцал болж байгаа байхгүй юу. Яамдуудтай зэрэгцээд хариуцлага хүлээх эсэх нь ойлгомжгүй үндэсний зөвлөл, хороо байгуулж байгааг татан буулгах хэрэгтэй" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Үндэсний зөвлөл хороо гээд юу ч хийж гийгүүлэхгүй байгаа байдал нь улмал дордсон. Татан буулгацгаа.

  • З
    Зочин

    Маш зөв асуудлыг хөнджээ. Үгээ ажил хэрэг болгохын төлөө араас нь тууштай тэмцээсэй гэж хүсье. Ажил үүргийн зэрэгцсэн чиг үүрэгтэй энэ олон хороо, зөвлөл зэрэг нь төсвийн мөнгийг хувааж хулгайлах нэг арга, төрийн босго давж чадахгүй хэрнээ нам дагаж намирсан долоогчдыг хооллох л арга. Яамдууд зэрэгцсэн чиг үүрэгтэй ийм нэгж байгуулбал ажлаа хийх чадваргүй гэж үзэж татан буулгасан нь бараг дээр дээ.

  • З
    Зочин

    Наад үгээ тэр Оюуктаа хэлээч. Тана энээ тэрээ гэсэн балай авгай хүүхнүүдээ хойно урдаа хийгээд л чирээд яваа

  • З
    Зочин

    маш зөв. бүгдийг нь татан буулгаж төсвөө хэмнэе.