Х.Тэмүүжин: Төсөв хэмнэж байна гээд Онцгой байдлын газрын дотоод сургалтын зардлыг 100 хувь хасаж болохгүй

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
50
legacy:Temuujin said/temuujin2.png

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.12.09/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Тодруулбал, Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулахаар тусгасан бөгөөд салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг 100 хувь бууруулахаар төсөлд тусгажээ.

Тэгвэл Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Онцгой байдлын байгууллагын төсвийн таналтаас анхаарах зүйлс байна. Тухайлбал, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх зардлыг 100 хувь хассан байна. Онцгой байдлын алба бол хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой ажилладаг. Хэмнэх гэж байна гээд дотоод сургалтын зардлыг хасаж болохгүй. Онцгой нөхцөлд хэрхэн ажиллах тухай суралцах хэрэгцээ маш өндөр байгаа. Галд тэсвэртэй хувцас хэрэглэлээ авч чадаагүй байж даргын өмнө жагсах "хийрхэлд" зориулаад цэргийн хувцсаар жигдэрдэг байж болохгүй" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Гишүүн сайд нарынхаа гадаад айлчлал тансаглаа яагаад хасаж бхгүй гол хэрэгтэй салбараа хасаж бгаам бэ та нар одоо нөгөө попын чинь хааны ажлаа хийж чадахгүй бол злцгаа гдг үгийг хэлмээр санагдаж бна шүү усан толгойтуудаа

  • З
    Зочин

    Дотоод сургалтын зардалаар юу хийх ёстой вэ.

  • З
    Зика

    Тэмүжин хулгайч чи бол гэмт хэрэгтэн

  • Т
    Тэмүгэ

    Та мэддэг, чаддаг юм бол нэмчихээч

  • И
    ИРГЭН

    Хууль хүчний байгуулгын ойлголт мэдрэмжгүй цагдааг САМАРЧ өөрөө мансуурсан нөхөр ШДЭЭ.Онцгойн төсөвийг овоо зөв харжээ.Элбэгийн ХАМ алаг нөхөр ёозгүйдээ