Ж.Энхбаяр: ЕАЭЗХ-той хийх гэрээний бүрэлдэхүүнд хүнс, ХАА-н үйлдвэрлэлийн гол нэрийн бүтээгдэхүүнийг оруулж болохгүй гэдгээ ОХУ-ын талд ч илэрхийлсэн

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
190
legacy:enhbayar gishuun/62220973-5297-4851-aa6b-061e6dbee33f (1).jpg

УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Монгол Улс ЕАЭЗХ-тай түр гэрээ байгуулах асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайдаас УИХ-ын гишүүн Т.Аубакир асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: Сүүлийн үед яригдаад байгаа ЕАЭЗХ-ны Худалдааны хэлэлцээрт нэгдэх тухай асуудал сүүлийн үед яригдаад эхэллээ. Энд ХХААХҮЯ ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импорт, экспортын асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Арай гэж өндийж байгаа ААН-үүдээ импорт нэмэгдүүлж унагаачих юм биш биз дээ гэсэн болгоомжлол байна

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: ЕАЭЗХ-той худалдааны чиглэлээр хамтрах түр гэрээ хийгдэхээр болсон. Үүнийг ЭЗХЯ хариуцаж байгаа. Манай яамны бодлого бол 19 нэр төрлийн 54 багц хүнсний үйлдвэрлэлийг өнгөрсөн гурван жил бүх талаар дэмжиж ирсэн. Энэ үйлдвэрүүдээ бид хамгаална. Эдгээр нэр төрлийн барааг гэрээний төсөлд тусгаад буй 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй нийлүүлж гэрээний нэг бүрэлдэхүүн хэсэг болгож болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ байр сууриа ЭЗХЯ болон холбогдох ОХУ-ын талд илэрхийлсэн . Зөвхөн өндөгийн үйлдвэрлэлээр жишээ авахад, өмнө нь 95 хувиа импортолдог байсан манай улс өнөөдөр 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    үнэн зальтай худалч мөнгө хүүлэгч урвагч зальхай шүү,нүгэлтэн!

  • И
    ИРГЭН

    ХУЖААГААС ХҮНСЭЭ АСАР ИХЭЭР ТАТАХДАА ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ САНАА ЗОВОХГҮЙ БАЙЖ ОРОС, ЕВРОПООС ХҮНС ОРУУЛАХДАА ЯАГААД БӨӨНӨӨРӨӨ БОРГООД БАЙНАА! БҮГД Л ХУЖААГИЙН ТАЛЫГ БАРИМТЛАГЧИД Л БАЙНА ДАА!!!

  • Б
    Бодит байдал

    Шатахуун,цахилгаанаа татваргүй болгочихвол манайд ашигтай гэж тооцож болно,тэгэхгүй бол үндэсний үйлдвэрүүд чинь бүгд сөнөнө. Энэ гэрээг дэмжээд байгаа элчингийн троллууд хэдэн рубль авч дээ.Энхбаяр сайд аа чи дэмжээгүй юм бол хэн тэгээд ийм гэрээ хийх гээд улайраад байгаа юм вэ?! Гантөмөр сайд хариуцлага хүлээх чадвартай хүн мөн үү?,эсвэл Уут уут рублээр Улсаа худалдсан сайд уу! Ардчилсан намын энэ үхээрүүд бүгд амандаа рубль чихүүлжээ.

  • А
    Ард

    Иргэдэд чанартай, хямд төсөр юм л хэрэгтэй. Дотоодын гээд л өндөр үнэтэй хүнсний бүтээгдэхүүн заавал авах ёстой биш шүү. Хямд талх ирсэн ч авна шүү. Архи пиво энэ тэр хямд л байж таараа. Гол нь чанарын хяналт, шаардлагыг сайн тавих ёстой байх даа.

  • И
    Иргэн

    Төрөөс дэмжээгүй хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг чөлөөтэй оруулнаа гэж ойлголоо. Ялгаад яахав. Хямд үнэтэй чанартай бүтээгдэхүүн бол бүгдийг нь оруул. Хямд чанартай өндөг ч яагаад болохгүй гэж.

  • З
    Зочин

    Шууд ЕХ болон АНУ-тай наймаа хийх хэрэгтэй,юун орос болон ..станууд вэ,манай ноолуур, арьс шир, махыг тэнд л хүлээж байгаа

  • I
    irgen

    Үндэсний үйлдвэрлэл гэж юу байсан юм жоохон юм болхоор л үнээ нэмнэ хэзээч буулгадаггүй монополь хэдэн лалрууд та нарт шулуулж гүйцлээ одоо аль хямд чанартайг нь сонголтоор авая та нар битгий улин хуц.

    • И
      Иргэн

      Ёстой доо! Ард түмэнд хужаагийн хортой хүнс биш чанартай, эрүүл, хямд хүнс л хэрэгтэй байна.

  • З
    Зочин

    Хүнсний үйлдвэрүүдийн хүндийг дар..

  • З
    Зочин

    Тэнэг мал минь Экспортлохын үйлдвэр барьж Евроазийн бүсэд элсэж бүтээгдэхүүнээ борлуулдаг юм.

  • З
    Зочин

    Стануудтай бол худалдаа хийхэд зүгээр ээ. Орос бол хэрэггүй.

  • З
    Зочин

    Хэдэн хулгайч нар л монголын монопол болж ард тумнийг унийн дарамтаар дарлаж байгаа шуу дээ…Ороссо гурил оруулж ирээгуй бол гурилийн унэнийг яаж осгож байсныг санал даа….торд ардийн эрх ашгийг бодох 1 ч хун байхгуй…хямд хунс бараа тулш ард бидэнд хэрэгтэй…энэ хулгайчдийн угийг буу сонс!!!!

  • З
    Зочин

    Энэ сайд үйлдвэр огт мэддэггүй хүн юмаа татваргүй том зах зээл нээгдэж байгаа нь үйлдвэрлэлээ хөгжүүлэх өргөжүүлэх маш ховор олддог боломж юм шүү гадна дотнынхонтой хамтраад энэ зах зээл рүү орох хэрэгтэй үйлдвэрлэл олигтой хөгжихгүй байгаагийн нэг том шалтгаан нь жижиг зах зээл өндөр татварт баригдаад байгаа нь яалтчгүй үнэн үйлдвэр эрхэлсэн сайд нь энэ боломжийг эсэргүүцэж байгааг юу гэж ойлгох болж бн даа

  • З
    Зочин

    Хөөё новшоо элслээ гээд бёнзин цахилгаан хямдрахгүй юм бол яах гээд бгаа малвэ

  • З
    Зочид

    Гишүүн Т.Аубакир бидний сэтгэл зовоож буй асуудлыг тавьсанд баярлаж дэмжиж байна. Гэтэл сайд Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны чиглэлээр түр ГЭРЭЭ хийгдэхээр болсон гэж юу яриад байгаа юм болоо!!!

  • З
    Зочин

    Каспийн тэнгист далайд гарцтай боллоо гээд байсан энэ хэлэлцээртэй холбоотой юм байна.

  • З
    Зочин

    Сүүлээ бодоороодой. Хүний тоглоом болчихов

  • И
    иргэн

    ТЭНЭГТ ОРУУЛААГҮЙ ГЭЭД ХУЦААД ХУДЛАА ЧАЛЧААД СУУХАА БОЛЬ ЧАЛЧАА СААРАЛ

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol