ТЕНДЕР: Архангай аймаг 80 ширхэг халиун буга барих тэргүүтэй ажлын тендерт 572 сая төгрөгийн тендер зарлажээ

Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны газар өнгөрөгч 11 дүгээр сарын 21-нд Бугын аж ахуй байгуулах (оролцоо) нэртэй тендер зарлажээ. Эл тендерийн нийт төсөвт өртөг нь 572 сая 556 мянган төгрөг бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас 300 сая төгрөг, “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төслөөс 272 сая төгрөгийн эх үүсвэр нь гарах аж.
Үүнд барилга байгууламжаас гадна зарим үйлчилгээний ажил багтахаар тусгажээ. Үүнд:
Үйлчилгээний ажил
• 80 халиун буга барих ажил
• Бугын аж ахуйтай холбоотой багаж хэрэгсэл
• Эм урвалж
• Үйлчилгээ, зөвлөгөө
Барилга байгууламж, дэд бүтцийн ажил
• Гадна хашаа (Төмөр тор, модон хийц)
• Хашааны төмөр хаалга (Төмөр хийц)
• Цусан эвэр тайрах байр (Модон хийц)
• Цусан эвэр чанах, хатаах, хадгалах байр (Модон хийц)
• Тэжээлийн байр (Модон хийц)
• Гадна жорлон
• Гүний худаг
• Албан ажлын байр (Канад хаус)
• Нарны хавтан /багц 500\\7
• Тэжээлийн болон усны ѐонкс



