Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
О.Баттулга: Тамирчдын зардлыг танаснаас болж Үндэсний шигшээ баг 2025 оны том тэмцээнүүдэд оролцох боломж буурах эрсдэл үүслээ
20

Ирэх оны улсын төсөвт спортын салбар буюу үндэсний шигшээ багийн тамирчдын зардлыг танасан гэх асуудлаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулгаас тодрууллаа.
Тэрбээр "Тамирчдын зардлыг танаснаас болж Үндэсний шигшээ баг 2025 оны том тэмцээнүүдэд оролцох боломж хязгаарлагдаж, тамирчдын тоог бууруулах эрсдэл үүсэж байна. Олимпын жил 26 тэрбум төгрөгийн төсөв тавигдсан спортын хорооны төсөв 9.5 тэрбум болтлоо буурч байна" гэлээ.



