Н.Номтойбаяр: Хүнсний аюулгүй байдлаа ч хангаагүй байж, Европын холбооны “хуулбар“ ЕАЭЗХ-той гэрээ хийх нь ТЭНЭГЛЭЛ. Түр гэрээ гэдэг ойлголт байдаггүй

Улс төр
Myagmarsuren
Унших: 5 мин 7 сек
280
legacy:nomtoibayar/nomttt.jpg

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяртай Монгол Улс ЕАЭЗХ-той түр гэрээ байгуулж чөлөөт худалдааны хэлэлцээрт орохтой холбоотой асуудлаар ярилцлаа.

"ЕАЭЗХ-ТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ЮУГАА ГАДАГШ ЗАРАХ ГЭЖ БАЙГАА НЬ БҮРХЭГ БАЙГАА"

-Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той түр гэрээ байгуулж чөлөөт худалдааны зах зээлийг бий болгох тухай асуудал яригдаж буй. Түр гэрээний төсөлтэй та танилцаж амсан уу, ер нь гишүүдэд энэ талаар танилцуулсан уу?

- Бидэнд нэг ч гэрээний төсөл ямар ч хуралдаанд танилцуулж хэлэлцүүлээгүй. Би сая ХЗДХ-ийн сайдаас асуулаа. Засгийн газрын гишүүд ядаж мэдэж байгаа юу мэдэхгүй байна л гэсэн. Тиймээс мэдэж байгаа түвшиндөө хариулах шаардлага үүсэж байна. ЕАЭЗХ бол Европын Холбооны хуулбар байх зорилгоор анх 2015 онд байгуулагдсан байдаг. Өнөөдөр Европын Холбоо Евро гээд нэг л мөнгөн тэмдэгттэй, хил хязгаар байхгүй, нээлттэй. Хэдийгээр Евразийн холбоо тэр түвшинд хөгжөөгүй ч гэсэн хэтийн зорилго нь тэр байх гэж боддог.

-Аль хоёр жилийн өмнө л ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын үед чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудал хөндөгдөж, хоёр тал тухайн үед энэ агуулгаа ярилцсан байсан гэдэг юм билээ. Өнөөдрийг хүртэл ажлын хэсэг гэрээний төслийг яагаад УИХ-ын гишүүдэд танилцуулахгүй байна гэж та харж байна?

Нэгдүгээрт гэрээний төсөл харагдсангүй. Цаанаа өөр утга байдаг байлгүй дээ. Худалдааны хэлэлцээр гэсэн талаас нь харвал наад зах нь дотоодын ААН-үүд Монголдоо л том гэхээс биш Оросын томоохон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй харилцуулах юм бол манайх ЖДҮ-ийн хэмжээнд л байгаа.

Дээр нь 350 сая хүн амын зах зээлтэй улс руу бид нэвтэрнэ гэдэг бол худлаа. Өнөөдөр дотоодын үйлдвэрлэлээ дэмжих төрийн бодлого нь байхгүй. Татвар, шимтгэл, зээлийн хүүгээс авхуулаад үйлдвэр, үйлчилгээ явуулахад газар хэрэгтэй болно. Газрын үнэ маш өндөр. Үйлдвэрт бэлтгэгдсэн боловсон хүчин байхгүй.

Яг юуг зарах гээд байгаа юм гэдэг нь тодорхойгүй. ОХУ-ын элчин сайд саяхан хэвлэлд Монголын махыг авахгүй гээд яриа өгсөн байна лээ. Анхнаасаа эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангаагүй. Үүнийг хангахын тулд адаглаад вакцины үйлдвэр хэрэгтэй. Үйлдвэр барихад багадаа 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр барих шаардлага үүсэх асуудлаар саяхан чуулганы хуралдаанд ярьсан байгаа.Малын эмчээс авхуулаад, малчдаа бид бэлдэх хэрэгтэй. Маш их хөрөнгө зарж, цаг хугацаа зарцуулсны эцэст бид гадагшаа зах зээлээ бодох хэрэгтэй.

Монгол Улс 3.5 сая хүн амтай. 72 сая толгой малтай л гээд байдаг. Байгалийн гамшиг, элэгдэл, хорогдол, жилийн хэрэгцээгээ тооцоход эдийн засгийн яг зөв хугарлын цэг нь хэдэд байх ёстой юм. 3.5 сая Монголчуудад хүнсний аюулгүй байдлаа хангах хэмжээнд яг хэчнээн сая толгой мал хэрэгтэй байгаагаа ч бид өөрсдөө хэлж мэдэхгүй байгаа шүү дээ. Салбарын сайдаас нь асуухаар мэддэггүй л юм билээ. Ийм түүхий байж энэ гэрээг яагаад хийх гээд байгаа далд санааг нь ойлгохгүй байгаа.

-Худалдааны хэлэлцээрийн асуудлыг зөвхөн эдийн засгийн харилцаа гэхээс илүү давхар геополитик талаас нухацтай анхаарч үзэх ёстой гэж зарим гишүүд тайлбарлаж буй?

-Гадны экспертүүд энэ холбоог Европын Холбооны хуулбар гэж үздэг. Надад байгаа мэдээллээр Монгол Улс ЕАЭЗХ-ны гэрээнд нэгдэж ороод манайх импортын татвараа тэглэх замаар гаднаас хүнсний бүтээгдэхүүн авна гэвэл дотоодын ААН-үүд маш том хямралд орно.

Нөгөө талаар эдийн засгийн аюулгүй байдал, гадаад худалдаа, геополитикийн нөхцөл байдал цаашлаад хүнсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө.Аливаа тусгаар улс өөрсдийн хүнсний хэрэглээнийхээ гучаас дээш хувийг гадаадаас импортолж байвал хүнсний аюулгүй байдал хангагдаагүй гэж үздэг. Манайх бодит нөхцөл байдалд 70 хувиа гаднаас импортолж байгаа. Тиймээс хүнсний аюулгүй байдлынхаа нөхцөлийг хангаагүй байж ЕАЭЗХ-той худалдааны хэлэлцээр хийх асуудал боломжгүй байх.

ТУРШИЛТЫН БОЛОН ТҮР ГЭРЭЭ ГЭСЭН "ОНИГООНЫ" ОЙЛГОЛТ БАЙДАГГҮЙ

legacy:nomtoibayar/nomttt1.jpg

-Өнгөрсөн 11 дүгээр сард ЗГ-ын хуралдаанаар энэ асуудлыг ЭЗХ-ийн сайд Лу.Гантөмөр танилцуулсан гэсэн. УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл танилцуулсан зүйл бий юу?

-Даргын зөвлөлийн хуралд энэ асуудлыг ярилцъя л гэж байсан. Зөвлөлийн гишүүдэд ч тараагдаагүй. Тиймээс нэгэнт олон нийтийн анхааралд орчихсон. Дээр нь хүнсний үйлдвэрлэгчдэд маш том эрсдэл дагуулахаар байгаа асуудлаар Гадаад Бодлогын Байнгын Хороо дээр "нээлттэй сонсгол" хийгээд яг юу болох гээд юу руу бид шумбаж орох гээд байгаа юм гэдгээ ярих ёстой байх гэж бодож байна.

Тухайлбал, урьд нь ШХАБ-ын гишүүн орон болох тухай асуудал нэлээд яригдсан байдаг. Тухайн үед улс төрийн хариуцлагатай албан тушаал хашдаг нөхдүүд ШХАБ-д элсэхгүй бол болохгүй, тэгж байж Монгол Улс хөгжих тухай асуудал ярьж байсан. Уг асуудал Гадаад бодлого, Аюулгүй байдлын байнгын хороонд 2019 онд орж ирсэн байдаг байх. Түүнд ШХАБ-ын хэчнээн гэрээ, конвенцод нэгдээд ямар үүрэг хариуцлага хүлээхээр байгаа юм бэ гэж асуухад нийт 50 гаруй гэрээ, конвенцууд бий. Одоогоор мэдэгдэж байгаа нь 20 гаруй, цаана нь гучаад гэрээ мэдэгдэхгүй байгаа учраас гишүүнээр элсээд орсныхоо дараа тэр гэрээнүүдтэй танилцах эрх нь үүсэх юм гэдэг хариулт өгч байсан. Хаалганы цаана юу байгааг бид мэдэхгүй татаж орох гээд л явж байсан хүмүүс шүү. Энэ бол бүр Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны протоколд үлдсэн асуудал. Ингээд ШХАБ-д гишүүнээр элсэх асуудал унаж байсан удаатай.

Яг үүнтэй адил бид өнөөдөр ЕАЭЗХ-той гэрээ байгуулснаар ард нь ямар асуудал үүсэхийг хэлж мэдэхгүй. 2008 оноос хойш Оросууд цэрэг, геополитик, эдийн засгийн хувьд нэлээд хүчирхэг болж хөл дээрээ босож ирснээс хойш маш том хүчээ алдсан юм байна үүнийгээ сэргээх ёстой гэдэг Оросын төрийн бодлого "амь орж" эхэлсэн. Энэ бодлого Монголд яаж орж ирсэн юм бэ гэвэл ОХУ-ын томоохон үндэстэн дамнасан компаниуд Монголын банкуудыг худалдаж авч эхэлсэн. Гол санаа нь Монголын банкуудыг худалдаад авчихвал Монголын улс төр, эдийн засгийг "халааслах" юм байна л гэж үзсэн.

Энэ мэтчилэн олон талаас нь бодож худалдааны хэлэлцээр нэртэй гэрээний асуудалд нэлээд нухацтай л хандах хэрэгтэй. Гэрээний төсөл боловсруулсан нөхдүүд гадаад харилцаа, худалдаа, хууль эрх зүйн чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй. Мэргэжлийн бус хүмүүс гэрээг нь хараад ойлгоход маш хэцүү. Гэхдээ адаглаад гэрээний төслийнх нь бараа, зүсийг харчихмаар байна.

-ЭЗХ-ийн сайд ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны чиглэлээр түр гэрээ байгуулж ажиллана гэсэн мэдээлэл өгч байсан.

-Түр гэрээ гэдэг ойлголт байхгүй. Мэдээж гэрээ гэдэг чинь тодорхой цаг хугацаатай, харилцан хүлээх үүрэгтэй байж таарна. Түр болон туршилтын гэрээ гэдэг тийм онигооны зүйл байдаггүй гэдгийг хэлмээр байна.

Хуваалцах:280

СЭТГЭГДЭЛ (28)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Yumtaibayraa chi zail ger bvliinhen shunaliin dukam bolson novshuud shvv dee Hurdan gereegee baiguullaad hvnsee oruulj iree guril talh boov mongold vildverledeg bvh hvnsnii bvteegdehvvn oruulj ireh heregtei. Durakuud yum hiijbna geed baahan himiin hor hokison horoi hvns vipdverlej bgaa deerees vne hederhii undur bga. Gadnaas hvns orulj bvgdiin ustgah zuv

  • Z
    Zochin

    Судалгаа хийх хугацаа зайлшгүй хэрэгтэй байх.

  • З
    Зочин

    Орос улсаас хүнс авч л байгаа шүү хятадын хүнснээс чанарын хувьд найдвартай

  • Б
    Бөөдийнүүд

    Хүнээ туршлагатай болгож сайн бэлд. Амаар биш туршлага цаасан дээр ажил... Бүх зүйлээ ойлгомжтой болго...

  • M
    mal nomguibayar

    nomguibayaraa chi zugeer ogtsrood mongolchuudiin gazriig bayagtai ni hamt butsaaj ugvul taarna

  • З
    Зочин

    Евроазийн эдийн засгийн холбоонд Монгол улс элсэх нь Монгол төрийн мэргэн шийдвэр болно. Номтойбаяр бол хувийн шуналдаа идэгдсэн хүн. Тэр хэзээ ч Монголын төлөө сэтгэл гаргахгүй. Баячууд улс, орныг чирч явдаг гэдэг бол хууран мэхлэлт шүү.

  • И
    Иргэн

    Гишүүн гэнэт гарч ирээд гэнэт алга болчоод байх юмаа. Тууштай тэмцэх хэрэгтэй. Оросуудад итгэж болохгүй. Энэ холбоонд нь бүр ч элсэж болохгүй.

  • З
    Зочин

    Оросын хүнс найдваргүй бараг Хятадын хүснээс ч муу хулхи хүнс Ихтэй харахад л сэтгэлд хүрдэггүй Үүнийг авч яадаг юм барин барууны Хүнс л хямд орж ирэх хэрэгтэй бн

  • З
    Зочин

    Ха ха хүнсний аюулгүй байдалд тавьдаг стандарт нь байдаг юмуу.

  • З
    Зочин

    Хүнсний аюулгүй байдлыг үндэсний үйлдвэрлэгчид л алдагдуулсан. Өнөөдөр GMO той, генийн өөрчлөлттэй хүнс Монголд л бна, сахарын илүүдэлтэй ундаа, жүүс, жигнэмэг Монголд л бна, антибиотик, ураны цацраг, вакцины хордлогтой мах Монголд л бна. Тиймээс яг энэ үеийг ашиглан, Евразийн холбоонд гишүүнээр орж хүнсний аюулгүй байдлаа хангачих хэрэгтэй юм байгаан, ийм овсгоо Монголын Төрд байх ёстой.

  • З
    Зочин

    Зөв хэлжээ ард түмэн бас адил бодолтой байна Оросын хармаанд гүйж ороод 70 жил тэдний материаль тэхникийн бааз улс байсан руугаа эргэж болохгүй!!!!!

  • И
    ИРГЭН

    Монгол улсад хүнсний аюулгүй байдал гэж өчүүхэн ч байхгүй!!! Ядаж гадаадаас үйлдвэрийн аргаар цэвэрхэн бэлтгэсэн мах махан бүтээгдэхүүнийг оруулмаар байна!!! Мах бэлтгэл бол жорлондоо бэлтгэж байгаа шүү!!!

  • Т
    төр

    Дотоодын үйлдвэрүүд дэндүү галзуурч байсан юм зах зээлийн зарчимаар л явсан нь дээр ядаж дотоодын дээрэмчид үнээ бага гах байлгүй

  • З
    Зочин

    Хуцалгүй тонил. Дотоодын үйлдвэрлэгчид зах зээлийн зарчмыг ойлгодоггүй зүгээр л иргэдийг өндөр үнээр шулж бдаг новшнууд шоо

  • И
    Иргэн

    Путин ирээд явахдаа манай томчуудыг хүчтэй багалзуурдсан юм бнлдаа. Жижигхэн дорой улс байхын зовлон хэцүү юм даа.

    • З
      Зочин

      Tvvhee sudal,med!!..Tvvhin kinogo vz!!!!chamd ymar hamaa bn.

  • З
    Зочин

    Хорвоогын хог болсон Оросоос үхсэн хүүр авдаггүй юм бол өөр юу авах юм.

    • З
      Зочин

      Tegvel horvoogin hog bolson ter (umhi hujagas) vhsen hvvree avdgin.hvns huvtsas avha bolih heregtei bn shde.

    • З
      Зочин

      tegvel odoogin (umhi hujagas) orj bga hvns tegeed horgvi,hymd gj hrlh gj bval,chi bol jinhene hujagin hort buus bnda!!!!

  • З
    Зочин

    Бид юм болгоны туршилтын амьтан юмуу Олон улсын гэрээнд туршилт гэж байдаггүй байхаа Даахгүй нохой булуу хураана гэж дэмий байлгүй

  • З
    Зочин

    Орост өөрөө үйлдвэрлэдэг юм гэж байхгүй болсон. Хятадын бүтээгдэхүүнийг Орос хаягаар савлаж зардаг улс болоод удаж бна. Хятад хүнс, барааг Орос хаягтайгаар Оросоос нугалсан үнээр худалдаж авна. Орос чанар, Орос бараа гэдэг зүйл байхгүй болсон. Орос нэр хаягтай Хятад бараа гэж ойлгоход болно

    • З
      Зочин

      Орост үйлдвэрлэдэг хүнс байгаа. Бас тэгж худлаа юм бичдэгээ болио, Орост амьдардаг хятадууд Оросын барааг дуурайлгаж хийдгийг манай худалдаачид авчирч зардаг л байхгүй юу даа. шуналтангууд хог авчирч бие биенээ хордуулдаг ш дэ. Ямар оросууд, хятадууд бараа авчраад бид нарын ам руу чихээд байгаа биш. Бид өөрсдөө өөрсдийгөө л алж байдаг арчаагүй улс шүү дэ.

    • З
      Зочин

      Тиймээ, санал нэг

  • Б
    Балт

    Чи битг и хуц Муу сайн дээрэмчин тонуулчин алуурчин. Монголчууд яагаад цэвэр эрүүл бүтээгдэхүүн идэж хэрэглэж болкү гэж. Муу амьд үхдэл тонуулчин шаар чи баян тарганаараа анус англиаасаа цуслах юмаа авчирч гудар. Бид Оросоос авдгаа авна

    • З
      Зочин

      Оросоос цэвэр эрүүл бүтээгдэхүүн орж ирнэ гэж бодож бна уу. Мөрөөдсөний чинь гарз. Орост өөрөө үйлдвэрлэдэг юм гэж байхгүй болсон. Хятадын бүтээгдэхүүнийг Орос хаягаар савлаж зардаг улс болоод удаж бна. Хятад хүнс, барааг Орос хаягтайгаар Оросоос нугалсан үнээр худалдаж авна.

  • А
    Арай ч дээ!

    Үндэсний аюулгүй байдлын эрсдэлтэй шүү! Юун туршилтын гэрээ вэ. Орос хүнс тийм хэрэгцээтэй билүү. Дэлгүүрт орохоор авах юм олдоггүй дээ!

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • У
    Ухаантай л байх цаг ирлээ

    Яг нээрээ хүнсний аюулгүй байдлын цогц хууль баримт бичиг стандарт байна уу. Согтуу оросын үгэнд ороод оросын ГОСТ / стандартыг авчих гэж хэлсэн юм биш биздээ . Өөрийн хуультай болчихоод дараа нь гадагшаа бодлого явуулна биз. 1921-24 онд юу болсоныг мартсан гэжүү. Манай оронд туслаж зэвсэг нийлнэ гээд бүр толгой сэхээтнүүдийг нь хороочихсон шиг түр гэрээ нэртэй зуулттай эзэгнэх бодлого орос арга барил шүү