“Хавдрын эмнэлгийг авч, эхний жилийн түрээст 17 тэрбум төгрөг төлнө гэнэ. Хэдэн жилийн барилгын төсвийг хувааж авах гэсэн ашиг сонирхол вэ“

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:sainzorig gishuun/new1.png

УИХ-ын 2024.12.11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Төсвийн байнгын хороонооос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байгаа юм.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Хууль сахиулах байгууллагаас төсвийн нэлээд таналт хийгдэж байна. Дотоодын цэргийн 2025 онд шинээр нэмэгдэх орон тоог жишээ болгож ярихад аймгуудын ундны усны аюулгүй байдлын хамгаалалтын асуудал суларчхаж байгаа юм. Зүүн аймаг тэр чигээрээ ундны усны асуудалд орж байсан кэйстэй шүү бид.

Гэтэл төсвийн төсөлд тэс хөндлөн юм орж ирж байна. Хавдрын эмнэлгийг авна. Эхний жилийн түрээст 17 тэрбум төгрөг төлнө гэсэн байна. Яаж тооцоолол гаргасан юм. Хэдэн жилийн барилгын төсвийг та нар ингэж хувааж авах гэж байгаа юм. Үнэлгээг нь хэн тогтоосон юм. Ямар ашиг сонирхол энд явж байна вэ. Иргэдийн дунд хавдар хүнд байна гэдэг шалтгаанаар төсвийн ийм буруу жишиг тогтоож болохгүй. Зарчмаа барьж ажилламаар байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ пороро амаараа нэг юм ярина ардуур нь шүүмжилсэнийхээ яг эсрэг хийдэг гар. Төрийн албаны шалгуурт тэнцэхгүй гаруудыг өөрөө энд тэнд чихээд л яваа. Чирч явдаг Цолмон гэх хүүхнээ Хэрэг эрхлэх газрын дэд даргаар чихчихсэн нөгөөх нь шалгуурт хүрэхгүй түр орлон гшйцэтгэгч гээд л сууж байх юм

  • C
    Chi ooroo ter zarchimiig hanguulah tal

    Deer hatuu ajillah UIKh - iin tangaraga orgoson gishuun biz dee Zugeer hajuugaas ni shvvmjlegch bish shuu 126 ajilaa sain hiine uu