Сайд Л.Энх-Амгалан НДС, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хохирлыг барагдуулах ажлын явцын талаар Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзаж, хүсэлт тавьжээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 10 сек
90
legacy:Enh-Amgalan said/amgalan said.png

Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзаж, Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, байршуулсан асуудлаар яамнаас гаргасан гомдол, мэдээллийн талаар ярилцжээ.

Ингэхдээ тэрбээр "Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзаж, Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, байршуулсан асуудлаар яамнаас гаргасан гомдол, мэдээллийн талаар ярилцлаа.

Капитал, Чингис хаан банканд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн 160 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах талаар прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хяналтын байгууллагад эрүүгийн хэрэг нээсэн ажлын хэрэгжилтийн талаар тодруулга авлаа.

Уулзалтын үеэр “Анод банк”-ний дамжуулан зээлдүүлэх гэрээгээр байршуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 800,000.000 төгрөгийн авлага, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Хүнс , хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дамжуулан зээлдүүлэх гэрээ,

2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/155 дугаартай Хөдөлмөрийн сайдын “Хөрөнгө зарцуулах тухай” тушаалын дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дансанд шилжүүлэн Монголын оёдлын холбоонд олгосон 17 тэрбум төгрөгийн авлага,

Капитал банканд байршуулсан 3,943,155,874,30 / гурван тэрбум, есөн зуун дөчин гурван сая, нэг зуун тавин таван мянга, найман зуун далан дөрөв / төгрөгийн авлага зэрэг хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг хохиролгүй болгохыг Прокурорын болон бусад хууль хяналтын байгууллагаас хүсэж байгаагаа хэллээ" гэв.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    АН төр барьж байх үе бна өлөн сүгнүүд төр барихааараа самардаг биз дээ

  • З
    Зочин

    Гэрээ засчихсан хэдхэн хүмүүс байхад монгол хөгжинө

  • З
    Зочин

    Жаргалсайхан юч хийсэнгүй хугацаан нь дууслаа

  • З
    Зочин

    Эпингэж хойноос нь явах зөв шүү.харин энд цус ойртсон мөнгө хулгай хсэн улсууд их сандарч бх шиг бна. Цус ойртсон хэсэг бол ойлгомжтой хэзээ ч зөв юмыг ойлгохгуй ургэлж гутрангуй үзэл бодолтой зөв бурууг гарах үр дүнг бол тооцоолох ухаан ч бхгуйюм болгоныг харлуулж боддог хэсг бна аа дамаа хөдөөнөөс орж ирсэн 2.3.4 уё дээрээ яваа цус ойртолтонгууд бүүр рэцуу шүү

  • З
    Зочин

    МАН ын өлөн хулгайчууд бие биенээсээ хариуцлага нэхэж чадах болов уу. Зүгээр дүр эсгэсэн попрол яваад байгаа юм биш үү

  • З
    Зочин

    Санаачлагч гарган хөөцөлдөж байгаа сайдад амжилт хүсье

  • З
    Зочин

    Энэ энх амгалан гэж нөхөр худлаа попорч, мэдээлэл гаргаж байж шоудаад өөрөө гавьяа байгуулсан аятай байхын. Хуулийн байгууллага ажлаа мэдээд шалгаад шийдээд л явна шүү дээ

    • З
      Зочин

      2013 оны асуудал хүртэл байна шүү дээ арай юм аа

  • З
    Зочин

    Шүүх,прокурорын хан ажлаа хийхгүй авилга аваад хэвтээд байна уу.