Ө.Золбаяр: Ерөнхийлөгч шахмал түлшний найрлага, үйлдвэрлэлийн чанарт анхаарч, хяналтыг сайжруулах үүргийг холбогдох яам, газруудын дарга нарт өглөө

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
30
legacy:zolbayar ETG/zoluush.jpg

Утаа, сайжруулсан шахмал түлшний асуудлаар Ерөнхийлөгч өнөөдөр УИХ дахь намуудын бүлгийн дарга нар, ЗГ-ын холбогдох сайд нар, УИХ-ын зарим гишүүд, хууль, хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзсан тухай бид өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл хуралдаанаар яригдсан асуудлуудын талаар ЕТГ-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ө.Золбаяраас тодруулахад тэрбээр "Ерөнхийлөгч Тэргүүн Шадар сайд, шадар сайд, УИХ-ын зарим гишүүд мөн ЗГ-ын холбогдох сайд нарыг дуудаж уулзан, сайжруулсан шахмал түлш, утааны асуудлаар мэдээлэл авч өөрийн байр сууриа илэрхийлсэн. Яригдсан гол асуудал нь шахмал түлшийг анх үйлдвэрлэж эхэлсэн 2019 онд утааны түвшин 40-50 хувиар буурсныг бүгд мэдэж байгаа. Гэтэл одоо яагаад үйлдвэрлэлийн чанар муудаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулах болов гэдэг асуудлыг Ерөнхийлөгч хөндөж ярилаа.

Хоёрдугаарт, хяналт, шалгалтыг сайжруулж, түлшний чийгшил, найрлагад анхаарлаа хандуулж, салбар дундын уялдаа холбоог сайжруулж, хяналт тавьж хариуцлагатай ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Мөн Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан асуудхлд байр сууриа илэрхийллээ. Хуралдаанд Ерөнхий сайдын хувьд хүндэтгэх шалтгааны улмаас оролцож чадаагүй. УИХ-ын дарга, УИХ дахь намуудын бүлгийн дарга нар оролцсон" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Түлш зуух чухал биш баймаар гол нь яндангаар гарах утааг шүүж хоруу чанарыг нь багасгах төхөөрөмж нь чухал санагдах юм зуух түлш тараах бус шүүлтүүр тараавал үр дүнтэй юм шиг

  • Ү
    Үина

    Шахмал түлшинд байгаа бодис нь хорт хавдар үүсгэх эсийг мутацид оруулах дархлааг устгадаг хор хөнөөлөөрөө түүхий нүүрснээс 189 ДАХИН ИХ гэж тогтоогджээ.

  • Б
    Баяраа

    Одоо утааг бууруулах тухай биш утааны хорыг бууруулах тухай ярих нь дээр байх шүү. үзэгдэх орчин биш өвчин үүсгэгч бодис биднийг хордуулаад байгааг ойлгох ухаан , ярих толгойтой хүн байхгүй юу. Наад дотор чинь. Нийтээрээ хорт хийгээр амьсгалж улмаар өвчилж байна шүү дээ.