Л.Мөнхбаясгалан: Түлш үйлдвэрлэсэн компанийн 30 гаруй охин компаниас хандив авч УИХ-ын гишүүн болсон олон хүн бий. Тэд сонсголын ажлын хэсэгт орох ёсгүй

Улс төр
Myagmarsuren
Унших: 4 мин 29 сек
600
legacy:munkhbayasgalan gishuun/baysaa.jpg

УИХ-аас Агаарын бохирдол, Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, технологи, чанарт тулгамдаж буй асуудлын талаар "нийтийн сонсгол" хийх ажлын хэсэг байгуулахаар болоод буй. Тэгвэл нийтийн сонсгол зохион байгуулахтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас тодрууллаа.

"УТААНЫ СОНСГОЛЫГ ДАРГАЛАХ АМБИЦ БАЙНА"

- Утааны асуудал нийслэлчүүдийн өвлийн бараг л уламжлалт сэдэв болчихсон. Энэ удаад Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшний дуулиан урьд жилүүдийнхээс илүү улс төр болоод нийгмийн анхааралд ороод байна уу гэмээр хэд хэдэн үйл явдал тохиолоо шүү дээ. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Яг бодит байдлаа л харж дүгнэмээр байна. Шинжлэх ухааны талаас хэлэхэд сайжруулсан шахмал түлш бол зөв технологи гээд байгаа. Хоргүй гэж. Тэгвэл өнөөдрийн хүртэлх хугацаанд утаанаас шалтгаалж 7000 иргэн нас барсан гэдэг тоо бий. Дээр нь хавдрын өвчлөлийн суурь шалтгааны нэг нь утаа болчихлоо гээд эрдэмтдийн хийсэн судалгаагаар гараад ирчихсэн. Аль аль нь шинжлэх ухаан болчхоод байгаа юм л даа.

Эндээс бид яг аль нь илүү бодитой юм бэ гэдэг дүгнэлтийг гаргах ёстой. Нэг талдаа улстөржүүлж байгаа нь үнэн. Гэхдээ бид бүхэл бүтэн 7000 иргэний амийг авч одсон асуудлаар улс төр хийх нь өөрөө шившиг. Үүний төлөө бид бүгдээрээ огцорсон ч болно. Тиймээс гол ажил нь бид шийдлийг олох ёстой.

Хэд, хэдэн зүйлийг эргэж харах ёстой. Өнгөрсөн хугацаанд утааг бууруулна гээд шуудайны стандарт баталсан. Айлуудын янданг хөөлөх ажилд 54 тэрбум төгрөг зарцуулсан. 68 тэрбум төгрөгөөр зуухыг нь сольсон. Одоо дахиад 28 тэрбум төгрөгөөр зуух солих гэж байна. Гэсэн ч утаа буурсангүй. Хүмүүс бодитоор үхэж эхэллээ шүү дээ. Тиймээс сайжруулсан түлш үнэхээр хортой юм уу, үгүй юу. Итгэмжлэгдсэн лаборатори нь үнэхээр хэнээс ч хараат бусаар дүн шинжилгээгээ хийж чадаж байгаа юу. Технологид хэрэв алдаа байхгүй юм бол Улаанбаатарын утаа яг юунаас болоод байгаа юм. Түгжрэл, автомашины яндангаас гарч байгаа утаатай эсвэл холбоотой юу. Үүнийг тодорхой болгож байж түүнд тохирсон бодлогоо гаргаж ажиллах нь чухал байна.

Түүнээс биш хэн нэг хүн технологио өмөөрдөг, ЗГ-ын бодлого гэж даргаа хамгаалдаг, намын бүлэг, фракцаа өмгөөлдөг байдлыг зогсоох ёстой.

-Саяхан хэсэг иргэд утааны асуудлыг хөндөж жагссан. Утааны сонсгол явуулахыг шаардсан 73 мянган иргэний гарын үсэг цугларсан шүү дээ. Үүний дүнд УИХ-аас ажлын хэсэг гаргах гэж байна. Та ажлын хэсэгт орж ажиллах уу? Бүрэлдэхүүн батлагдсан уу?

-Утааны асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах УИХ-ын даргын захирамж гарсан. Миний харьяалагддаг Аж үйлдвэржилтийн байнгын хороо энэ пүрэв гарагт хуралдана. Үүгээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулна. Хуралдаанд би сонсголыг даргалах амбицтай оролцоно. Учир нь би түлш хийж байгаа компанийн аль нэг охин компаниас хандив авч байгаагүй. Ноцтой нь түлш үйлдвэрлэсэн компанийн 30 гаруй охин компани УИХ-ын гишүүдэд хандив өгсөн байдаг. Олон ч гишүүн тэдгээр компанийн хандиваар санхүүжиж гишүүн болсон байдаг.

Тийм учраас миний хувьд ашиг сонирхлын зөрчилгүй. Хоёрдугаарт, би эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажиллаж байхдаа эхийн ураг яаж амьгүй болж байгааг, яаж гаж төрөлт бий болж байгааг есөн жилийн өмнө хийж явсан. Одоо л нотлогдож байна. Дээр нь би УИХ дахь цөөнхийн төлөөлөл учраас сонсголыг даргалъя гэж байгаа юм.

Манай УИХ-ын дэгийн тухай хуульд олонх нь даргалдаг юм билээ. Олонхынхоо гаргасан шийдвэрийг олонх нь өөрөө хянана гэж юу байх вэ дээ. Гэтэл дэлхий нийтээрээ цөөнх нь хяналт тавьж ажилладаг. Хэрэв хууль нь ийм юм гэж гадуурхах гэвэл дэгийн хуулиа яаралтай горимоор хэлэлцүүлж өөрчилье л дөө. Улс төрд ийм жишээ бий шүү дээ. Яаралтай горимоор УИХ руу хуулиа оруулж өөрчлөөд л УЕП-оо сольж л байсан. АТГ-ын даргыг сольж л байсан. Тэгвэл олонх даргалах ёстой гэсэн дэгээ түүн шиг өөрчилж болно л гэж үзнэ.Үгүй бол бидэнд сенсац мундсан биш дахиад л нийтийн сонсгол нэртэй дөрвөн хоног яриад өнгөрдөг зүйл хэрэггүй шүү дээ.

Миний байр суурь бол утааны сонсгол хийх, төсвийн сонсголыг мөн хийх. Төсвөөс хэн, хэдэн тэрбум, их наяд төгрөгийг хаашаа оруулсан, хэн хэнийг татвараас чөлөөлсөн, ямар компани тендерт ялсан, утаагүй түлшийг хийхэд гаднаас юу импортолдог юм гэдгийг олон нийтэд таниулж, мэдээлэх ёстой. Мөн сонсголд гэрч, хохирогч нарыг байлцуулж байгаад олны өмнө нээлттэй, ил тод явуулах ёстой. Тэгж байж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно. Ингэж чадахгүй бол утааны сонсгол бусдын адил нэг хэсэгтээ л дуулиан болоод өнгөрнө.

"УТААНЫ АСУУДЛААР УЛС ТӨР ХИЙНЭ ГЭВЭЛ БҮГДЭЭРЭЭ ОГЦОРСОН Ч БОЛНО"

legacy:munkhbayasgalan gishuun/baysaa 1.jpg

-Та яриандаа түлшний үйлдвэрийн том компанийн 30 гаруй охин компани УИХ-ын гишүүдэд хандив өгсөн гэлээ шүү дээ. нэрсийг нь дурдаж болох уу, үгүй бол хэзээ?

-Одоо нэрийг нь зарлаад яах вэ. Шаардлага тулбал зарлана. Хэрэв нийтийн сонсгол зохион байгуулах ажлын хэсэгт хандив авсан гишүүдээс орох юм уу, сонсголыг даргалах юм бол утгаа алдана. Юу ч өөрчлөгдөхгүй гэсэн үг. Ашиг, сонирхлын зөрчилтэй гишүүд ухамсраараа нэрээ татах ёстой.

-Товчхондоо сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт анхнаасаа бизнес байсан гэж үзэж байгаа юу?

-Тийм. Энэ бол цэвэр бизнес. Ерөнхийлөгч сайд нар, бүлгийн дарга нарыг дуудаж уулзахдаа "энэ бол авлиглын утаа" гэж хэлсэн байна лээ. Үнэн шүү дээ. Хяналтгүй, хариуцлагагүй явж ирсний л үр дагавар гэж хэлмээр байна.

-Нийтийн сонсголыг хэзээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Ажлын хэсэгт орох хүсэлтэй гишүүд нэгдүгээр сар гаргаад зохион байгуулахаар ярилцаж байна. Энэ хооронд бид холбогдох баримт, материалуудыг судалж танилцах, зохион байгуулалтын бэлтгэл ажлаа хангах шаардлага байна.

Хуваалцах:600

СЭТГЭГДЭЛ (60)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Одоо санхүүжилт авсан гээд байгаа 30 гишүүнээ нэрэл. Чадахгүй бол ийм шантаажны үг хэлэх ямар хэрэгтэй юм? Ер нь шулуухан хэлхэд утаа, түгжрэл ярьсан дарга нар энэ хоёроос салах ямарч сонирхолгүй шүү. Их ярих тусам тэдний идэх уух төсөв нь нэмэгддэг боллоо. Утаа, түгжирлээс салах хугцаа байсан, сэтгэлгүй дарга нарын балаг ийм гайтай.

  • З
    Зочин

    Энэ авгайг дэмждэг нэг хүн байна. Тэр хүн салтаа юуг нь дэмждэг гэнэ. Олон хүн цувуулсаар бгаад худаг болсондоо!!!!

  • Б
    батсүх

    Мөнх баясагаланга сонгож бгаа. ард түмэнд ирээдүй бхгүй ээ

  • З
    Зочин

    Үнэн шүү үнэн

  • И
    Иргэн

    Яагаад зарлахгүй байгаан нэр усыг нь зарлахгүй байж ингэж хальт яриад өнгөрхийн учир юу вэ бас нэг шантааж эрх ашиг байна уу танд угаасаа ч таныг мэдэх нэг нь мэднэ дээ

  • Ж
    Женко

    Тэр хүмүүсийн нэрийг зарлах ёстой та нарын хийдэг ажил.

  • Ж
    Женко

    Чи хол бай ийм асуудлыг чинь инженер хүн хийдэг ажил за би мэднэ гэж юм болгоныг юү ч биш болгодог та нар чаддаг ажлаа хий за

  • А
    Ажнай батэрдэнэ

    Ёмтой мөнгөний хүүхэндээ. Чи чададаг юм бол өм/говийн сэддоржийг нэрлээч. Чадахгүй шдээ!!!

  • З
    Зочин

    нэрийг нь хэлэх хэрэгтэй ш дээ

  • З
    Зочин

    Мөнхбаясгаланг дэмждэг

  • З
    Зочин

    нэрийг нь хэлээчээ.хэрэгтэй үед н хэлнэ гэж шантааж хийдгээ больчооч

  • З
    Зочин

    Unen ym yarij baina shuu Ard olon min

  • З
    Зочин

    Үнэн юмаа Иймэрхүү Сонсгол хийх нь зөв шүү Гэхпээ Улс төрд байгаа Авилгачид Ил далд Тёндэрээр Шуудай Бхрьцалдуулагч Баахан хортой бодисууд Үүнийг л болиулах хэрэгтэй Авилгалтай Хуйвалдааны Тёндэр Ар өврийн хаалга Энэ бүгдийг Эцэс болгох хэрэгтэй Энэ Хулгайчууд Бёзнисээ алдахгүй н тулд Их л тэмцэх байх Гэхдээ хулгайчуудын ашиг сонирхолоос Улс үндэстэн Мөхөх гээд бна шүү дээ Идсэн уусан хулгайчууд шаахан юм бодмоор юмдаа

  • З
    Зочид

    Яаж бодохоороо иргэдээ утаагаар утаж мөнгө олж болно гэж сэтгэдэг байнаа энэ олон угаартаж цаг бусаар явагсадын сүнс та нараас өшөө авах болтугай идэж уусан тэр мөнгө чинь өвчин зовлон хагацал гансралыг үр хойчид чинь авчирах болтугай гэж ерөөе дөө новш гэж

  • З
    Зочин

    Энэ их олон машины утаанаас болж байгаа гэж үзэж байгаа бол хот дотор явж байгаа автомашинуудынхаа түргэн ,гал, цагдаа,хүүхдийн унаа гэх мэтийнхийг үлдээж бусдыг нь 7 хоног зогсоогоод үзэх хэрэгтэй. Тэгээд утаа хэрхэн буурч байгааг хараад үзэх хэрэгтэй

  • З
    Зочин

    ЗӨВ

  • З
    Зочин

    Огцрохдоо хүрвэл яг өөрөө огцорч харагдаач

  • Б
    Б ЦЭЦЭГМАА

    ТӨР ЗАСАГ АРД ТҮМНИЙХЭЭ АМЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХААС НААШ УТААНЫ АСУУДАЛ ЯРИГДСААР Л БАЙХ ДАА АРД ТҮМЭН НЬ ЗАСАГ ТӨРӨӨ ДЭМЖЭЭД УТААТАЙГАА ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ

  • И
    Инженер

    Химийн инженерүүдийг суулгаж байгаад яриачээ! Энд л шийдэл нь байгаа. Мидлинг шахмал түлш болгож болох уу? Чулуун нүүрс үү, хүрэн нүүрс үү, коксжих нүүрс үү? түүнээс гарсан мидлинг үү? Барьцалдуулагч нь ямар химийн бодис байна? Алтан тариан гурил уу? гээд химийн урвалын томъёог нь гаргаад хариулт авчихна. Тун энгийн. Ярьж байгаа химичид нь намын бөгс долоогч нар болчоод байна!

  • З
    Зочин

    Нэр хэлэхгүй ингэж хамаатуулахгүй

  • И
    Иргэн

    Энэ ч ялгаагүй мөнгөний л хүүхэн чааваас

  • У
    Унш унш унш

    Чиний оюун ухаанд Женкогийн даалгавар Одоо байж байгаа. Үүнээ ч чи илхнээ хэлдэг. Хүмүүс энэ үүднээс энэ хүний үгийг бодож байх нь зөв шүү

  • Д
    Дугар

    Нэрээ шууд зарлаач!!!!!

  • З
    Зочин

    Мөнхбаясгалан гишүүнд амжилт хүсье ээ

  • З
    зочин

    оросын хийн хоолойг монголоор дамжуулж халаалтыг хийгээр шийдвэл хамгийн зөв оновчтой алхам болно шүү тэнэгүүд ээ

  • З
    Зочин

    Авилга авсан гишүүдийг эргүүлэн татдаг хууль гаргах хэрэгтэй тэгж байж улс орон урагшаа хөгжин

  • З
    Зочин

    ОДОО ЭХ ОРОН ЭЛЭГ НЭГТЭЭ. БОДОХ ЦОГ НЬ БОЛСОН ШҮҮ.

  • Б
    Батдорж

    Мундаг эмэгтэйд итгэл найдвар төрж байгаа шүү,амжилт хүсье

  • З
    Зочин

    Шударга үнэн.ард түмний төлөө ажиллах чухал шүү!!!

  • З
    Зочин

    Монголоо гэсэн сэтгэлгүй,идэхийн дон шүгэлсэн хүмүүс л гишүүн болох гэж зүтгээд, улс орноо хөгжүүлэх биш өөрсдөө хагартлаа баяжиж хөтөлбөр боловсруулж гарсан.Энэ хүмүүсийг эргүүлэн татах хуулийг ард түмэн гаргах хэрэгтэй. Улс орноо алдахад ойрхон болсон талаар олон нийтэд зарлаад яриад,сануулаад байгаа шүү

  • T
    Tungalag

    Хүний эрүүл мэнд амь насаар мөнгө хүүлэгч нар дээд тэнгэрийн гэсгээлээс айхгүй байгаа юм уу.Та нар үр хүүхдийнхээ хувь заяагаар тоглох зүрхтэй юм аа.Мөнгө хүүлэгч нар өөрсдөөрөө болон удам судраараа нүглээ наминчлах нь ойлгомжтой эртхэн ойлгож шуналаа татсан дээр дээ хөөрхийс.

  • З
    Зочин

    Хүкийн хэрэг хамууд юу гэж сонсголд оролцох вэ дээ, харин мөрдөн байцаалтад оролцож мэдүүлэг өгөх ёстой доо.

  • D
    Duger Ganchudur

    Monhbaysgalan duu sain bna, ene amid ajil demjihgui geed yah blee, Zangaragtai heden gshuuntei bhad alzahgui, demjihgui bna.

  • Z
    Zochin

    Hov yrihaa boliod ajlaa hiigeech Munhbaysgalan gishvvnee duugarah geheeree l hvnii muug yrihiin uur hiih yum bdg bmaar uuruu yu hiij bga yum be haragdahgvi l bga shv

  • П
    П.Бямбажав

    Сонсгол амжилттай болж ямар нэгэн зөв шийдвэр гаргах хэрэгтэй шүү

  • И
    Иргэн

    УИХ-ын гишүүн болчихооороо жүжиг тоглочих юм аа. Нэг л их шударга хариуцлагатай хүний дүрд ороод л.......

    • З
      Зочин

      чам мэт малыг цэвэр агаар амьсгалуулах гэж хичээж байгаан биш үү

  • З
    Зочин

    Энхбаяр гишүүнийг шудрага ажилсаны төлөө яаж шахаж харлуулаж байгааг бид харж л байна. Ингэж сонсгол хийгээд яадаг юм бэ

  • З
    Зочин

    Мөнгө авсан бөөснүүдийг нэрлэ, энэ бол гавьяа

  • З
    Зочин

    Балаавгай өөрөө хөлсний жагсаалтын гишүүн ухаантай биз дээ

  • U
    Uugii

    Chich gesen handiv avaa biz .chinii shantaaj hulsnii avgai gedgiig tumen mednee

  • З
    Зочин

    MCS 30 охин компаниараа тэрбум төгрөгийн хандив өгсөн нь үнэн шд МАНАН бүлэг олон жил утаагаар мөнгө хийсэн одоо болноо хувалзнуудаа

  • И
    Иргэн

    Дэмжиж бн, Мөнхбаясгалан гишүүнээр утааны сонсголын ажлын хэсгийг ахлужлья

  • З
    Зочин

    Чи салдаггийн одонтуяа зуухны бизнес хийж байгааг илчилж хариуцлага тооцуулж чадахуу???!!! Чадахгүй бол ингэж цегзургүй чалчихаа боль.

  • Ц
    Ц.Нарантуяа

    Заавал гардаж хийх...ялангуяа хорт утаагаар бизнес хийж хүний амь нас хохироосон ...хохирол учруулж буй засгийн газраас нөхөн төлбөр гаргуулах!!!...Нийслэлийн захирагч Нямбаатар ашиг сонирхолтой...одоо ч гэсэн зуух нэртэй бизнес хийгээд???

  • И
    Иргэн

    Мафиуудын алалцаан утаан дээр дайтаж бн!!! !!! Ичих булчирхайгүй УИ- хулгайчид!!!

  • З
    Зочин

    Чи хамгийг эхэнд нь өмговийн сэддоржийг нэрлээрэй.

  • З
    Зочин

    Галзуу солио өвчтэй хүүхэн матар.

  • З
    Зочин

    Дандаа л цаг нь болохоор л гээд байдаг. Хэдийд "цаг нь" болох юм бол доо. Цагаа ирэхээр найраад л өнгөрдөг шүү дээ

  • З
    Зочин

    Асуудалд холбогдсон гишүүдийн нэр, баримтыг нь цаг болохоор дэлгэнэ гээд ярьсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан гишүүд, сайд нар олон байгаа шүү. Тэдний нэг битгий болоосой доо.

  • Б
    Баагий

    Тэр хүмүүсийг баримттай нь сайхан нэрлээд өгөөрэй. Мөнгө хаашаа алга болдог вэ .Сонгуульд хэрэглэдэг нь үнэн шүү.

  • З
    Зочин

    УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаар "УТААНЫ СОНСГОЛ"-ыг удирдуулахыг дэмжиж бна. Маш туршлагатай мэргэжлийн , шударга улс төрч...Амжилт...

  • З
    Зочин

    Б.Энхбаяр гишүүнээс өөр хүн байхгүй ээ.

  • J
    jonhuu ogtsor

    Zuunii luivarchin Jonhuugiin buunii nohoi shulmas emgen hor nairuulahaas uur yu ch chadahgui bolovsrolgui amitan shuu

  • Э
    Энхээ

    Зэвүүн үнэг царайлсан маш муусанаатай ийм хүн гишүүн болох гэж

  • З
    Зочин

    Алдагдалтай гэдэг нь гишүүдэд хандив өгцөн л юм байна ш дээ. Ингэж болдог юмуу

  • М
    Монголоо

    Гашуун үнэн

  • З
    Зочин

    Мөнхбаясгалан чи л хийхгүй бол хэн хийх вэ! Заавал хийгээрэй

  • З
    зочин

    Энэ компанийг МАН ын дүүргийн дарга удирдаж байсан шүү Шалгаж чадвал өнөөдөр ийм утаатай болохгүй байсан шүү Ил тод шалгаарай

  • З
    Зочин

    Ярьснаасаа ажилбар дахиад УИХ-д сонгоно шүү