Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барилаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 7 сек
30
legacy:sainzorig gishuun/хууль.png

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Тус хуулийн төсөлд уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байна.

Манай улсад 1993-2006 оны хооронд төрөлтийн дундаж үзүүлэлт эрс бага байсан нь дотоодын ажиллах хүчний хомсдолыг үүсгэж, энэ хомсдол 2030 он хүртэл үргэлжлэх судалгаа гарчээ. Тиймээс уг төлөвийг харгалзаж, дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг хуулийн төсөл санаачлагчдын зүгээс онцоллоо.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогын “Төрийн бүтээмжийн сэргэлт” дэх Хувийн хэвшлийн гадаадаас авах ажиллах хүчний тоонд хязгаарлалт тогтоохгүй байх, хууль тогтоомжийн дагуу ногдуулах ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх, ингэснээр дотоодоос хангах боломжгүй байгаа ажиллах хүчийг гадаадаас авах боломж бүрдүүлсэн байх үр дүнд хүрэхээр тооцсон байдаг. Энэ хүрээнд бизнес эрхлэгч, бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг ажиллах хүчний хомсдолд орсныг цаг алдалгүй таслан зогсоох зорилгоор уг хуулийн төслийг өргөн мэдүүллээ гэж УИХ-ын гишүүн П.Сайнзориг тодотголоо.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • I
    Irgen

    Gadaad ajilchidiin too zaaval hyazgaartai baih yostoi, uuniig dalimduulan baahan hyatad orj irne butsaad garahgui buun asuudal uusne, ene mal strategi, undesnii ayulgui baidal gedgiig meddeg yum uuriin sanalaar gishuunees targalz

  • З
    Зочин

    Өөр санаачлах юм байхгүй юм байхдаа. Гадаад ажилчдын тоо заавал хязгаартай байх ёстой.

  • И
    Иргэн

    Хятадаас өөр Монголыг тоож ирж ажиллах хүч хаа ч байхгүй. 3хан сая хүн амтай байж тоо хэмжээ заахгүйгээр хятад ажилчин оруулж ирэх нь үндэсний аюулгүй байдалд зүгээр үү? Яагаад өндөр хөгжилтэй, хүн ам ихтэй улс орнууд хүртэл жил бүр гадаад ажилчдын тоо хэмжээг тогтоогоод байдаг вэ? Тэд тэнэг, манайхан ухаантай болохоор ийм хуулийн төсөл оруулаад байгаа хэрэг үү?