Ерөнхийлөгчийн сонгуулийн бодит дэвшигч болон УИХ-ын нэг суудлаа алдчихсан Ардчилсан нам, Лу.Гантөмөр, АН-ын бүлэг ХОНЬ ШИГ, ГӨЛӨГ ШИГ байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 10 сек
70
legacy:2024/12/466996161_585696897379066_1694687737785348354_n.jpg


32 жилийн түүхэнд ийм хурд муутай Засгийн газар, ийм хэлэлцэх асуудалгүй парламент бидний үед төдийлөн гарч байсангүй. Үүнтэй зэрэгцээд парламентын гишүүдийн бүрэн эрх, гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах эсэх нь яригдаж төсвийн ар талын том улс төр эхэллээ. Энэ улс төр нь өмнөх нийтлэл дээр өгүүлж байсанчлан 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, “хээрийн сургуулилалт” юм.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн Хөгжлийн банкны шүүх дээр асуудал Ардын намын улс төр явчихлаа гэж улс төрийн хүрээнийхний дунд хардалт үүсгээд буй юм. Учир нь давж заалдах шатны шүүх дээр асуудал эцэслэгдээд байсан голдуу Ардчилсан намын улстөрчдийн хэрэг эсрэгээрээ эргэсэн. Ялангуяа ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай байгаа эрхмүүдийн нэг Н.Алтанхуягийн Хөгжлийн банкны цагаадсан хэргийн шийдвэрийг Дээд шүүх нь хүчингүй болгож, анхан шат руу буцаав.

Ингэснээр сонгуулийн нэр дэвшилт хүртэл гурван шатны шүүх дээр Н.Алтанхуяг “уягдаж” буй юм. Сонгуульд иргэдийн дэмжлэг авах магадлалтай хамгийн гол өрсөлдөгч нь шүүхийн хаалга сахих болсон нь өрсөлдөгч намд нь л хамгийн ашигтай.

Нөгөө талд нь 1-р тойргоос УИХ-д сонгогдсон Д.Цогтбаатар гишүүн парламентад суух эрхгүй болов. Дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгосон. Ингэснээр Д.Цогтбаатар гишүүнд анхан шатнаас өгсөн нийтийн албанд ажиллах эрх нь байхгүй болсон. Дээд шүүхийн шийдвэрийг бүх байгууллага, иргэн заавал биелүүлж, дагаж мөрдөх Үндсэн хуулийн заалттай. Бүх байгууллага гэдэгт парламент ч гэсэн орно. Өөрөөр хэлбэл, Д.Цогтбаатар, Н.Алтанхуяг нарт өнөөдөр лав аврал байхгүй гэсэн үг. Дээр нь нэмээд Б.Жаргалан гишүүнийг аавынх нь асуудлаар “бариад” авлаа.

Хамгийн шүүмжлүүштэй зүйл нь Ардчилсан намынхан. Тэр дундаа АН-ын дарга Лу.Гантөмөр, АН-ын УИХ дахь бүлэг. АН-ын бүлгийн гишүүд, бүлгийн дарга О.Цогтгэрэл нар юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн бодит нэр дэвшигч Н.Алтанхуягаа алдчихлаа. Туулийн мөсийг долоох шахам олж авсан 42 суудлынхаа нэг Д.Цогтбаатарыг чимээгүй л алдаад явууллаа. Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохгүй хэдий ч улс төрийн хувьд хэн хүнд ойлгомжтой байгаа тоглолтын талаар гарч ирээд ярих зориг, зүрх алга. Албан тушаал, хамтрал, ашиг сонирхлынхоо эрхэнд хүлэгдэж байна. Өнөөдөр та бүхэн чимээгүй хонь шиг, гөлөг шиг байснаараа маргааш өөрөө дараагийн Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар, Н.Батбаяр болно шүү.

Дээр нь Хөгжлийн банкны хулгайчид гэдэг нэр томьёог үеийн үед Ардчилсан намд үг дуугүйгээр өлгүүлэх болно.

Хамтарч асуудлаа шийднэ гэсэн хэр нь араар нь ингэж янаглан, хорлуулах л байсан юм бол хамтралаа хүртэл больчихсон нь дээр. Эцсийн дүндээ том төсөл явуулж чадаагүй гэх бүх муу муухайг АН үүрээд, 2027 оны сонгууль Ардын намын захиалгаар “Эрдэнэ 0.2” төсөл хэрэгжээд л дуусах вий. Монголд ардчилал ус, агаар шиг хэрэгтэй байна.

Г.Лхагвадорж

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • U
    unshigch

    N.Altankhuyag erunhiilugchiin songuulid dewshij bj hemeen ardchilal mandan badarch, uls oron hugjih ni gartsaagui zuil. Hichneen ih zuil hiileedee erunhii said hiij baihdaa, mongolin irged songogchid bugd medne dee...

  • Z
    Zochin

    Хохь чинь ээ хохь чинь. Хахаха. Ёстой үнэн бичжээ. Нээрээ л удахгүй сонгууль дөхөхөөр нэг нэгээрээ цөмөгдсөөр байгаад дуусна даа. Өнөөдөр л эрх чөлөөнийхөө төлөө дуугарч чадаагүй гөлгөрүүд дараа гэж байхгүйг ойлгохгүй л бгаа юм байхдаа. Дараагийн удаа бүх юм оройтсон байх болно. Зүгээр л хойд Солонгос болчихсон хойно хэн яах вэ дэ. Ер нь ганц АН ч биш бүгд хамаатай. Сэтгүүлчид ч гэсэн адил. Хахахаха

  • З
    Зочин

    hovdiin urainhai zahchin bayduud adagiin hulgaich uud

  • Б
    Боол гөлөг 2

    Манан мафийн өоолын боол доржханд, Алуурчин элбэгдоржийн савирсан чацгаар амьдрагч гөлөг самуурай гантөмөр гээч 2 хулгайч бол шаадаг 5 жүжгийн толгоылогчид болох данх, данхын хамаатан хамсаатан нян бхктерийн төлөө ажиллагч зарцууд юм Хүүкийг буухад данх пиаздаа албыг нь авч өөоийнхөө ажлыг нян бактерит өгөх зорилготой Энэ зорилгоо биелүүлэхийн тулд данх эсрэг гэгдэх намынхаа хулгайчдыг хөнжилдөө багтааж хамтран цуслах найоаа эхэлсэн, өгөөшөө үнхүүлсэн

  • Ш
    Шаабар

    АН сайн дураараа энэ засгаас гарах хэрэгтэй. Шалтаг шалтгаан хангадттай байна. Хулгайчтай нийлсэн Гантөмөр нар хулгөйч л болж төгсөнө. Намаа авар. Эргээд уулзах улаан нүүрээ бодцогоо 42 оо !!!!!!!

  • З
    Зочин

    Гантөмөр фсда минь далд орооч

  • З
    Зочин

    SEXSEER TSAGN TAASHAAL SEXSEER VANXANDI