Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
100
legacy:2025/01/dfhxo.PNG

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр ёс зүйн хариуцлага хүлээж барилдах эрхээ тодорхой хугацаагаар хасуулаад буй Улсын харцага Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр, Улсын начин Б.Чимэдвандан, аймгийн заан Ц.Заяатүшиг нар нийт ард түмэн, бөх сонирхогчдоосоо хүлцэл өчиж, ирээдүй хойч үе болсон залуу бөхчүүд, дүү нартаа сахилга баттай байж, бөхийн нэр хүндийг өндөрт өргөж явахыг өөрсдийн алдаанд дүгнэлт хийн захилаа.

Улсын харцага Т.Бэгзсүрэн "Бид бүгд алдаатай үйлдлээсэээ болж ёсзүйн шийтгэлийг хүлээгээд нэлээдгүй сар өнгөрлөө. Үндэсний бөхийн залуус та бүхнийг бидний алдааг битгий давтаасай, дор бүрнээ ёсзүйтэй жудагтай байгаарай гэж хэлье. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Нэг нь л алдаа гаргахад түүний цаана бөхчүүд гэдэг нэр явж байдаг. Иймээс та бүхэн ёс жудаг, сахилга батаа сайн сахиж байгаарай" гэв.

Улсын начин Б.Чимэдвандан "Ид барилдаж байгаа, цолоо ахиулах насан дээрээ буруутай үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай гэж захья. Бөх сонирхогчдынхоо өмнө зохисгүй үйлдэл гаргасандаа уучлал гуйж байна" гэлээ.

Улсын харцага Ц.Мөнхбаяр "Гаргасан үйлдэлдээ харамсаж гэмшиж байгаа. Уучлал гуйж байна. Ёсзүйтэй байхыг бөхийн хойч ирээдүй болсон залуустаа хэлмээр байна" гэв.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    мэдрэл муутай өвчтэй амьтан биш л юм бол ингэж уучлал энээ тэрээ шалчигнасан юм ярихаа болих хэрэгтэй, ямар солонгос кимчи нар байгаа биш, монгол эр хүн шиг эхнээсээ л жудагтай байх хэрэгтэй. нэгэнт өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх бол солонгос киноны л хэсэг монгол эрчүүдэд зохихгүй

  • У
    Уншигч

    Үг хэлж уучлал гуйж байгаа нь бусаддаа үлгэр дуурайлал болж байна. Амжилт хүсье

  • З
    Зочин

    teneguud,

    • H
      Hunnu

      chi ooroo

  • G
    Gs25

    Munhbayariig bol buh nasaar ni barildah erhiig ni hasmaar golog shdee, tui ch yos zuigui nowsh

  • З
    Зочин

    Гол нь давтан зөрчил гаргаад байна шдээ

  • З
    Зочин

    Сумо үзсэн нь дээр

  • З
    ЗОЧИН

    ЗАВХАНЫ ОТГОН СУМЫН МАЛЬГАР ШАР НӨХӨР ЮМ ЮМАНД ОРООЦОЛДОХ ЮМ ДОПИНГ. БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ИР БЯРАА ГАЙХУУЛАХ ЗЭРЭГ . ЭНЭ НӨХРИЙН ГАРГАСАН АЛДААН ДЭЭРХИ ХАРУЦЛАГА БАГА БАЙНА. 4 ӨӨС ДЭЭШ ЖИЛ БАЙХ НЬ ЁС ЗҮЙД НИЙЦНЭ.

  • З
    Зочин

    Энэ чинь соёл.

  • Н
    Нэргүй

    Аливаа үйлдэл хийчихсэн хойноо худал үнэн уучлал гуйж шалчигнахаар, үйлдлээсээ өмнө бөндгөрөө ажиллуулж сур! Нэгэнт үйлдсэн хэрэгтээ хариуцлагаа хүлээж оноосон шийтгэлээ үг дуугүй эдэл!