Жаргалант ууланд сураггүй болсон иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:TSEG/Tsagdaa-1.jpg

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн Жаргалант хайрханы “Яргайтын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ Жаргалант ууланд 1 хүн сураггүй болсон тухай дуудлага өчигдөр /2024.01.21/ өдрийн 14:20 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь бүлгийн алба хаагчид очиж, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат иргэн С /49 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:25 цагт тус уулын “Өмнөд-Улиас” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.