Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:Enhbold said/MPA_7186.jpg

Өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 25-ны Засгийн газрын хуралдаанаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал түүнийг нэр бүхий эмнэлгийн удирдлагуудаас авлига авч хясан боогдуулах замаар худал бичилт хийж байсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн юм.

Тэгвэл даргагүй байсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Эрүүл мэндийн сайд, дэд сайдаар ажиллаж байсан Сэрээжавын Энхболдыг томилжээ. Тэрбээр 2024 оны 12-р сарын 27-ны өдөр томилогдон ажлаа хүлээн авчээ.

Түүнчлэн С.Энхболдыг яллагдагчаар татан шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтарч завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энхболд гэж ичиж зовохоо мэддэггүй, эрээ цээргүй, ханаж цаддаггүй нөхөр юмаа. Дарга болох тийм их дуртай бол сум, бригадын эмнэлэгт очиж ажилла.

  • Ш
    Шилээ

    Чинбүрэнг ХСҮТ-ийн дарга байхдаа хийсэн идсэн уусаныг нь шалгаачээ. өөрийгөө мэдэхгүй тал талруу үсчээд л.

  • Э
    ЭНХБОЛД

    ТА МУУСАЙНУУД ! АРД МИНЬ ОЮУНЭРДЭНЭ ! САРАНГЭРЭЛ БАЙХАД ЯАЧИЖ ЧАДАХГҮЙ !!!

  • З
    Зочин

    Нээлттэй сонгон шалгаруулалт явуулдаг дүрэм журам байна уу?. Монгол хүний ЭМ- ийн асуудал найзуудын найраа баймааргүй байна!

  • З
    зочин

    АТГ болиоч. Гэмт хэрэгтнийг томилохоо