“Ард“ санхүүгийн нэгдлийн охин компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Бархасыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг ДЭМЖСЭНГҮЙ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:бархас.jpg

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Ц.Бархасыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх нь дэмжээгүй тул түүнийг орон тооны бус гишүүнээр томилохоос татгалзлаа.