З.Мэндсайхан: Зээлийн аппликейшнууд иргэдийг санхүүгийн дарамт, ӨРӨНД ОРУУЛЖ БАЙНА

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Mendsaihan said/SHB_5159.jpg

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Мэндсайхан "Зээлийн аппликейшнууд ямар ч барьцаагүй шууд зээл олгож байгаа нь иргэдийг санхүүгийн дарамт, ӨРӨНД ОРУУЛЖ БАЙНА.

Иргэд аппликейшнаас зээл аваад, төлж чадахгүй болонгуутаа дараагийн аппликейшнаас зээл авч ӨРӨНД ОРОХ асуудал гарч байна" гэлээ.