“Монголын хэдэн компаниуд ихэнхдээ ГЭР БҮЛИЙН ЭЗЭМШИЛД байдаг. Компанийн эзэд нь салжээ гэвэл манай санхүүгийн зах зээл савлах байх“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Bulgantuya gishuun/MPA_4994.jpg

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Доналд Трамп анх Ерөнхийлөгч болоход дэлхийн бүх санхүүгийн зах зээлд уналт үүсэхэд ганцхан Монголын зах зээлд өөрчлөлт мэдэгдээгүй гэж "ECONOMY" сэтгүүл дээр гарч байсан.

Монголын хэдэн компаниуд ихэнхдээ ГЭР БҮЛИЙН ЭЗЭМШИЛД байдаг. Компанийн эзэд нь салжээ гэвэл манай санхүүгийн зах зээл савлах байх" гэсэн юм.