Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Т.Мөнхсайхан: С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилоход асуудалгүй гэсэн тайлбарыг АТГ-аас өгсөн
70

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг томилсон талаар бид мэдээлсэн. Тэрбээр “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтарч завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм. Улмаар яллагдагчаар татагдсан.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулахад "С.Энхболдыг ЗГХЭГ-аас ЭМДЕГ-ын даргад томилох саналыг оруулж ирсэн. АТГ-аас томилоход асуудалгүй гэсэн тайлбар өгсөн" гэлээ.



