Чөлөөт бөхийн УАШТ-д Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Улсын харцага Н.Золбоо хүрэл медаль хүртжээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
20
legacy:2025/01/b/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-11.jpg

Чөлөөт бөхийн УАШТ-ий 125 кг-ын жинд МУГТ, Монгол Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлжээ. Тэрбээр Насанд хүрэгчдийн УАШТ-д сүүлийн зургаан жил дараалан түрүүлж буй нь энэ юм.

Мөн тус жинд Улсын харцага, ОУХМ Н.Золбоо хүч үзэж, хүрэл медаль хүртсэн байна. Энэ нь түүний насанд хүрэгчдийн УАШТ-ээс авсан 11 дэх медаль юм. Тэрбээр Улсын гурван удаагийн аварга төдийгүй уг тэмцээний дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медальтай боллоо.

Харин УАШТ-ий 97 кг-ын жинд 22 настайдаа түрүүлсэн, “Хилчин” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий хоёр удаагийн V байрын шагналт, Роман Дмитриевийн ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе болон залуучуудын, оюутны, насанд хүрэгчдийн ангиллаарх Улсын аварга Ч.Алтангэрэл өнөө жил хүнд жинд үзүүрлэлээ.