ЧУУЛГАН: Энэтхэгийн ЭКСИМ банктай хийх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/chuushine.png

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг соёрхон батлах тухай санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 69 гишүүн дэмжсэнээр хуулийн төслийг соёрхон баталлаа.