Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүд, сайд нарын сонгуульд яваад амжилт гаргасан хүмүүс ТӨК-иудад эзэн суудаг

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:purevdorj gishuun 2024/8e144d92c0ea4ebeadaea20294926dfa copy.jpg

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "ТӨК-иуд ашиггүй ажиллаж байгаа нь цэвэр ТОМИЛГООНООС шалтгаалж байна. УИХ-ын гишүүд, сайд нарын сонгуульд яваад амжилт гаргасан хүмүүс ЭЗЭН СУУДАГ.

"Эрдэнэс Монгол" компаниас ажилчдынх тоог мэдэх гээд бичиг явуултал хариу нь НУУЦ гээд ирээгүй. Намайг УИХ дээр үг хэлчихнэ гээд мэдээллээ ирүүлдэггүй" гэсэн юм.