Ц.Даваасүрэн: Төрийн өмчийг наргиж, ЗГ-ын түвшинд шийдэх тухай хуулийг хэлэлцэж болохгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:davaasuren gishuun/da10.png

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Төрийн өмчийг наргиж, ЗГ-ын түвшинд шийдэх тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэж болохгүй. Хаврын чуулганаар хэлэлцэх хэрэгтэй" гэх саналыг гаргаад, ЗГХЭГ-ын дарга Н.Учралтай маргаан үүсгэв.