ТӨК-ийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/1204.png

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Улмаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэнээр дээрх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжив. Түүнчлэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын байнгын хороодод шилжүүлсэн юм.