УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/1215.jpg

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийх гэж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

-“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал

-“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хуваарьт ёсоор энэ сарын 17 буюу өнгөрсөн баасан гарагт хаах байсан ч хэлэлцэх асуудлууд дуусаагүй шалтгаанаар 7 хоногоор хойшлуулсан юм.