Ц.Элбэгдоржоос бусад Ерөнхийлөгч нар П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцлоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:ochirbat agsan/474725460_600020855993136_5779946838137127796_n.jpg

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсантай салах ёс гүйцэтгэж, сүүлчийн замд нь үдлээ. Салах ёс гүйцэтгэх ёслолд үе, үеийн Төрийн тэргүүнүүд, улс төрийн зүтгэлтнүүд оролцсон юм.

Тухайлбал, Монгол Улсын 2, 3, 5 дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр, Х.Баттулга нар анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг сүүлчийн замд нь үдэх төрийн ёслолын ажиллагаанд оролцлоо.

legacy:ochirbat agsan/474676414_600020852659803_465478295635292426_n.jpg

Харин 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсонгүй. Тэрбээр АНУ-д байгаа гэх мэдээлэл бий бөгөөд өнгөрсөн 2024 оны тавдугаар сараас эхлэн интерполоор эрэн сурвалжлагдаж эхэлсэн юм.

legacy:ochirbat agsan/474431755_600020859326469_3005093908527510714_n.jpg