ЧУУЛГАН: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэхийг ДЭМЖЛЭЭ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:ulaanbaatar zurag/уб.png

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар гишүүдийн асуултад хариулж үг хэллээ. Улмаар дээрх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад санал хураалтад оролцсон 98 гишүүний 63 нь дэмжсэн юм. Ингэснээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүлллээ.