“Махаа зараад, Нарантуулаар ороод буцахад 2 хоног ХАНГАЛТТАЙ. Энэ хугацаанд 1000 төгрөг л төлнө“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:nyambaatar hotiin darga/dvs.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар "Орон нутгийн машины татварын талаар иргэд буруу ойлгоод байна. Махаа оруулж ирж зараад, Нарантуулаар ороод буцахад 2 хоног ХАНГАЛТТАЙ. Энэ хугацаанд 1000 төгрөг л төлнө.

Харин ХАЛТУУР хийгээд яваад байвал 49 дэх цагаас нь өдрийн 5000 төгрөгийн татвар авна" гэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хотын иргэн

    Тэгж ч арай болохгүй. Хятад улсад гэхэд :Орон нутгийн машиныг :1,2,3 р тойрог дотор оруулдаггүй 4 тойрогт "Парк"-луулаад иргэд Бээжин дээ ёстой нөгөө эмнэлэг домнолог аялал үзвэр гээд чөлөөтэй нэвтэрдэг гэж хөтөч тайлбарлаж байсан даа. Тэгэхээр 22 товчоо хавьцаа ч юмуу тээврийн хэрэгслийг нь парклуулаад :ХЯМД ҮНЭТЭЙ /богино рэйсийн автобус/-р хангаад өгчихвөл болчихгүй юм байх даа. Хотоор бөглөрөл үүсгээд байхад иймэрхүү арга бас байж болох л юм даа.Тал бүрээс нь бодолуох хэрэгтэй . Өдрийн 5000 ₮ / танксинд яваад -л төлчихнө. Нийлбэрийн чанар адил бөглөө хэвээрээ.Бод 2

  • И
    Иргэн

    Ард түмнийхээ эсрэг байх юмаа. Хөдөөний би гэхэд зарах мах байхгүй ээ. Үр хүүхэд ах дүү аав ээж дээрээ ирж амьдрах хугацаанд та яагаад татвар авна гээд байгаа юм бэ? Хөдөөний ард иргэд эмнэлэгт хандахаар боллоо хагалгаанд орохоор боллоо ард гэрийнхэн нь байх шаардлагатай гэвэл та тэр иргэдээс татвар авах гээд байна аа. Хөдөөний хүмүүс тийм баян биш ээ. Та амьдралд ойрхон байж хөрсөн дээр нь бууж бодож нөгөө өнцгөөс нь харж бодолдоо. Ямар хэцүү юм бэ?

  • З
    Зочин

    Arai baga hugatsaa bna

  • З
    Зочин.

    Энэ нөхөр бол хүний эрх чөлөөнд бузар бүдүүлгээр халдаж байгаа явдал мөн.

  • Х
    хүннү

    Хөдөөнийхөн зөвхөн мах зарах гэж хотод орж ирдэг гэж ойлгоод байгаа юм уу? Чи өөрөө хөдөө гар, Бэрхдээ очиж 3 жил ажил, машиндаа ХЭ дугаар ав. Чи өвдөөд 1-р эмнэлэгт үзүүлэх цаг авлаа гэж бодоё. Чи авсан цагтаа үзүүлэхгүй 2 цагийн дараа арай гэж эмчийн бараа харна. Эмч чамд 3 шинжилгээ бичнэ. Эхний шинжилгээний цаг хоёр хоногий дараа, дараагийн 2 шинжилээ гурав хоногийн дараа, хариу нь дөрөв хоногийн дараа, эмчийн давтан үзлэг 7 хоногийн дараа. Энэ хугацаанд чи ХЭ дугаартай машинаа айлын гадаа тавина, хотын зам ашиглаагүй гэсэн үг. Чи тэгээд хэдийг төлөх вэ? өөрөө тийм баян хүн үү?

  • З
    Зочин

    амьдралаас тасарсан п...