ЖҮДО: Парисын Их дуулгад Н.Мэндсайхан, Б.Сүхбат нарын залуу тамирчид оролцоно

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:жүдо/new.png

Жүдо бөхийн Их дуулга цуврал тэмцээн Францын нийслэл Парис хотноо ирэх хоёрдугаар сарын 1-ний өдөр эхлэх гэж байна. Энэ удаагийн Их дуулга тэмцээнд 54 орны 318 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Монгол Улсыг төлөөлж, эрэгтэй тав, эмэгтэй долоон тамирчин оролцоно. Тодруулбал,

Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд:

ОУХМ Н.Мэндсайхан, Б.Сүхбат, 66 кг-д Б.Нямренчин, Г.Хэрлэн,

-81 кг-ын жинд:

О.Шинэбаяр,

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд:

Ж.Анударь,

-52 кг-д

Б.Уранзаяа, Б.Гүндэгмаа,

-57 кг-д

О.Оюунчимэг, М.Цэндбазар,

-63 кг-д

Х.Маралмаа,

-70 кг-д

С.Лхагвадулам нар барилдахаар болжээ.