Эмэгтэй үндэсний дээд лигийн улирлын MVP-ээр “Улаанбаатар Амазонс“ багийн тоглогч Б.Ариунцэцэг тодорлоо

Спорт
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/02/сагс3.jpg

МСБХ-ны эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын Үнэ Цэнтэй тоглогч /MVP/ шагналын эзнээр Улаанбаатар Амазонс багийн тоглогч Б.Ариунцэцэг тодорлоо.

Тэрбээр энэ улиралд 15 тоглолтод 19.0 оноо, 9.7 самбар, 2.9 оновчтой дамжуулалт, 49 хувийн довтолгоо дунджилсан байна. Мөн Улаанбаатар Амазонс баг нь улиралд “14-1” амжилт үзүүлж, лигийн амжилтын хүснэгтийг тэргүүлсэн юм.