Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ж.Чинбүрэн: Нийт 779 иргэн угаартаж НАС БАРСАН
00

Утааны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр буюу сонсголын эхний өдөр угаарын улмаас нас барсан иргэдийн тоон дээр маргаан үүссэн. Иргэдийн зүгээс 700-аас дээш хүний тоо хэлсэн бол судлаачид болон ЭМЯ-наас 163 гэх тоог хэлсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Ж.Чинбүрэн "Нийт 779 иргэн угаартаж НАС БАРСАН. 163 бол эмнэлгийн тусламж авах явцдаа нас барсан хүмүүсийн тоо" гэлээ.



